Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Гар утсаа өмдний халаасанд хийвэл үр тогтоох чадварыг бууруулна
Гар утасны цахилгаан соронзон долгион муу гэдгийг хүн бүр л мэддэг. Биедээ байнга авч явах хэрэггүй ч гэж зөвлөдөг. Гэвч хүмүүс энэ зөвлөгөөг төдийлэн ойшоодоггүй.
Гар утас хэрэглэгчид ихэвчлэн өмднийхөө халаасанд хийх хандлагатай байдаг. Ингэж байнга өмднийхөө халаасанд хийх нь эрчүүдийн үр тогтоох чадварыг бууруулдаг гэдгийг ээлжит нэг судалгаа харуулжээ. Эксетерийн их сургуулийн эрдэмтэд 1492 эрэгтэйг судалгаандаа хамруулан үзэхэд гар утсаа өмднийхөө халаасанд хийдэг эрчүүдийн эр бэлгийн эсийн хөдөлгөөн найман хувиар буурсан нь тогтоогджээ. Эр бэлгийн эсийн чанар, хөдөлгөөн нь үр тогтооход хамгийн чухал. Хөдөлгөөн нь удааширсан, чанаргүй эс үр тогтоож чаддаггүй. Тиймээс гар утсаа аль болох биеэсээ хол, цүнхэндээ ч юм уу авч явахыг эрдэмтэд зөвлөж байна. Өнөөдөр хөгжингүй орны нийт гэр бүлийн 14 хувь нь үр хүүхэдтэй болж чадахгүй байгаа нь энэ мэт шалтгаанаас үүдэлтэй үргүйдэлтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн гар утас гэлтгүй цахилгаан соронзон долгион ялгаруулдаг техник хэрэгслийн хэрэглээ хэт өссөнөөс эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх явдал нэмэгдэх болсон юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан