Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОУХБ-ын чуулганы тусгай хуралдаанд үг хэллээ
Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо “Ажилтай хөгжил дэвшил-хөдөлмөр эрхлэлт-2014” нэрийн дор зохион байгуулж буй Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дээд хэмжээний чуулга уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэллээ.

Уг чуулганд дэлхийн 180 гаруй орны 5000 орчим төлөөлөгч оролцож, хөдөлмөр эрхлэлт болон тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцож байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг дэлхий нийтээр 2015 оноос хойш эдийн засаг, нийгэм, хөгжлийн бодлогыг тодорхойлох “Post 2015: The future we want” хэлэлцүүлэгт Монгол Улс идэвхтэй оролцож зохистой, бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд онцгой ач холбогдол өгч байгааг хэллээ. Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад тогтвортой, ил тод, хүнд сурталгүй төрийн үйлчилгээ үзүүлэх, татварын таатай орчин бүрдүүлэхэд Засгийн газраас олон арга хэмжээ авч байгаа. Үүний нэг бүрэлдэхүүн хэсэг нь Засгийн газрын “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөр юм.

“Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Хөдөлмөрийн яамыг шинээр үүсгэн байгуулж, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанаас гадна жижиг, дунд үйлдвэр, хоршоо, мэргэжлийн боловсрол, сургалт зэрэг иргэдээ ажилтай, орлоготой байхад дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудлуудыг тус яаманд хариуцуулсан. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт-нийлүүлэлт тэр дундаа ЖДҮ-ийн хүний нөөцийн асуудал цогцоор шийдэгдэхэд чухал алхам боллоо. Мөн ажил олгогчийн захиалга, ажил хайж буй иргэдийн мэдээллийн бүртгэлийн нэгдсэн систем бий болгоход ихээхэн дэмжлэг болсон. Зах зээлд өрсөлдөх чадвар сул иргэдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хангах зорилгоор “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх” зэрэг хэд хэдэн дэд хөтөлбөр, төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Монгол оронд хөдөлмөр, нийгмийн олон асуудлыг гурван талт гэрээ хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэж, орон нутаг, салбар, аж ахуйн нэгж, байгууллагад нийгмийн түншлэл амжилттай хөгжиж байна” гэж хэллээ.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Гэй Радар Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газрын хөдөлмөр, нийгмийн салбарт авч хэрэгжүүлж байгаа эдгээр туршлагуудын талаар илтгэл тавиулахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг албан ёсоор урьжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан