Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Утсаар “секс үйлчилгээ” үзүүлэгч амьдрал дээр ямар харагддаг вэ


Утасны цаанаас юу гэж ч хэлж болно, хэнийг ч хуурч болно гэдэг дүрэм өнөөгийн нийгэмд үйлчлэх болоод байгаа. Гэхдээ энэ дүрмээс арай эрт утасны цаанаас хуурах аргаар бизнес хийгчид бий болсон юм. Тэд бол утсаар “секс үйлчилгээ” үзүүлэгчид. Утсаар “секс үйлчилгээ” үзүүлнэ гэдэг тухайн оператораас олон талын жүжиглэлт шаардах зүйл. Аль болох арвин мөнгө олохыг хүсч байвал оператор илүү сайн жүжигчин байх ёстой. Мэдээж үйлчлүүлэгч операторын царайг харж чадахгүйгээс хойш тэр хэн ч болж хувирч болно.

-Би хэзээ ч өөрийгөө утсаар “секс үйлчилгээ” үзүүлдэг операторын ажил хийнэ гэж төсөөлж байсангүй. Нэг удаа утсаар ярьсан хүн маань миний хоолойг секси хэмээн тодорхойлсноос хойш олон жилийн турш энэ ажлыг хийх боллоо. Миний бодлоор энэ бол мэргэжил. Тэгэхээр энэ ажлыг хийхийн тулд заавал тачаангүй нэгэн байх шаардлагагүй. Энэ бол үйлчилгээний ажил. Мэдээж үйлчлүүлэгчээ инээмсэглэж угтдаггүй ч гомдоохгүй үлдээх ёстой үйлчилгээ.

-Би анх бямба гаригийн шөнө дундад энэ үйлчилгээг өөрөө авсан юм. Тэрээр өөрийгөө Боб хэмээн танилцуулсан. Анх надад хүнтэй ойртсон тухайгаа ярьж, дараа нь надад үйлчилгээ санал  болгосон. Тэгэхэд би утасны цаанаас хэрхэн хүмүүс бие биенээ мэдэрч болохыг өөрийн биеэр амссан. Тэр үеэс бодит амьдрал дээр бусдын дур таашаалыг хүртэхээс утсаар бие биеэ уруу татах нь илүү хурдан бас сайхан таашаал өгдөг юм гэдгийг мэдэрч өөрөө энэ ажлыг эрхлэх болсон. Мэдээж заавал бие биенийхээ зүс царайг харж, бие биедээ таалагдах гэж хичээх шаардлагагүй гэсэн үг.

-Би бүсгүйчүүдтэй ярилцаж байхдаа үнэхээр хүчтэй бас тачаангуй эр. Тэд намайг бодитоор хүсдэг. Ил гарч тэдэнтэй танилцахыг бас хамт зугаалахыг зарим нь амьдрахыг хүсдэг. Би үүнийг чадна л даа. Учир нь би бол бүсгүйчүүдэд зориулагдсан хүн.  Англи, Испани хэлээр ямар ч насны бүсгүйчүүдэд үйлчлэхэд бэлэн байдаг. Тэд хэчнээн намайг хүссэн ч би бол зөвхөн утсаар л тэдэнд үйлчилдэг эр шүү дээ.

-Надаас утсаар “секс үйлчилгээ” авахыг хүсч үйлчлүүлэгч утасдах тэр мөчид л “Яагаад би утсаар яриад л мөнгө олж болохгүй гэж.Энэ бол миний л ажил” гэж боддог. Энэ нь хэрвээ залуус миний зургийг харсан бол надтай ингэж ярих болов уу гэх миний эмзэглэлийг шууд л үгүй хийдэг. Утсаар ярилцах нь намайг сэтгэлийн их стрессээс салгаж чаддаг.

-Би 60 настай. Хүн судлаач, Колумбын их сургууль төгссөн, нөхөрт гараад 25 жил болж байгаа. Эрчүүд над руу олон янзын шалтгаанаар утасддаг. Энэ бол секс биш. Харин хүний тестостероны хэмжээг ихэсгэж, сэтгэлийн таашаал өгөх урлаг юм. Би утасны үйлчилгээ үзүүлээд энгийн бодит ертөнц дээр олдог орлогоосоо  хоёр дахин их мөнгө олдог.  Би гэртээ л ажлаа хийдэг. Харин мөнгө нь миний карт руу урсч орж байдаг.

-Үйлчлүүлэгчийн хувьд би үнэхээр хөөрхөн хүүхэлдэй байж чаддаг.Тэдэнд би ямар харагддаг, ямар сэтгэлзүйтэй байгаа нь огт хамаагүй. Тэд зөвхөн мөрөөдөлдөө умбадаг. Харин би тэдний хувьд мөрөөдлийн эмэгтэй нь. Надаас чи шаргал үстэй юу гэхэд би тийм ээ л гэдэг. Би үйлчлүүлэгчээс гарч буй авиа бүрийг таашаалын цэг болгож чаддаг.

-Энэ ажлыг хийгээд удаж байгаа ч өчигдөр амьдралынхаа хамгийн аймшигтай дуудлагыг хүлээж авлаа. Утасны цаанаас буун дуу гарч, хүний шалан дээр пидхийн унах сонсогдсон.  Гэхдээ энэ бол анх удаа тохиолдож байгаа зүйл биш.  Цусан өшөө авах тухай, ах дүүгээ хөнөөх тухай ярих нэгэн нэг бус таарч байсан шүү. Гэхдээ энэ бол миний ажил учраас дуудлага бүрийг хүлээн авах ёстой.

-Нэг эр байлаа. Миний гөлөг байхыг хүсдэг гэж ярина. Тэр долоо хоног бүр над руу залгана. Бид цаг гаруй  ярина. Эхлээд энэ эрд юу хэлэхээ мэддэггүй байсан бол одоо бид хэрхэн гудамжаар хамт зугаалж, хэрхэн малын эмчид үзүүлж байгаа тухайгаа төсөөлөн ярих болсон.  Гэхдээ энэ бүхэн түүнд таалагдаж байгаа эсэхийг би яг үнэндээ мэддэггүй. Тэр маш чимээгүй чагнаад л байгаа нь мэдрэгддэг.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан