Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Татвар төлөх, тайлагнах ажлыг хялбарчилж цахим болгоно

“Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлэгт Сангийн сайд Ч.Улаан болон Сангийн яам, Гааль, Татварын ерөнхий газрын удирдлага, мэргэжилтнүүд, Худалдаа аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоод, татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоногийн хүрээнд Засгийн газраас санаачлан өргөн барьсан Татварын шинэчлэлийн эхний үе шат болох хэд хэдэн хуулийг УИХ-аас баталсан. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор импортоор оруулж ирэх тоног, төхөөрөмжийг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын хугацаанд гарах зардлыг бууруулах, техник тоног төхөөрөмжөөс хамаарах саатлыг арилгах зорилгоор импортын гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх хугацааг хоёр хүртэл жилээр хойшлуулах тухай хуулийг баталсан гэж Сангийн сайд Ч.Улаан мэдээллээ.

1.5 тэрбум төгрөг хүртлэх жилийн борлуулалтын орло­го­той аж ахуйн нэгжүүдийн төлсөн  орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Энэ төслөөр НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг тусгаад буй. Арилжааны банкнаас Хөрөнгийн биржид гаргасан бондын хүүгийн орлогод 10 хувиар татвар ногдуулах тухай ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан, УИХ-аар хэлэлцүүлэг эхлээд явж байгааг мөн хэллээ.

“Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийн үеэр УИХ-аар баталсан болон хэлэлцэгдэж буй хуулийн төслүүдийн талаар бизнес эрхлэгчид тодруулга авч, эдгээр өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн татвар төлөлт, тайлагнах үйл ажиллагаатай холбоотой асуулт, санал гомдлууд ч олон гарч байлаа.

Татварын хууль тогтоом­жийг бодлогын хувьд шинэчлэхийн зэрэгцээ хуу­лийн хэрэгжилт, татварын албаны үйлчилгээг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Иймд мэдээллийн технологийн оновчтой шийд­лийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар татвар төлөх, тайлагнах ажиллагааг хялбарчлах бодлого барьж ажиллаж байгаа гэв. Тухайлбал, татвар төлөгч бүхэн татварын тайлангаа цаасаар тушаах шаардлагагүй болж цахим гарын үсгийн систем ашиглан хүссэн газраасаа тайлангаа бүрэн тушааж, татвараа цахимаар төлөх боломжтойг Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай тайлбарлалаа.  
Энгийн ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг хан­гасан, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг дэмжсэн, олон улсын жишигт нийцсэн, тогтвор­той татварын тогтол­цоог бүрдүүлэх нь татварын шинэчлэлийн гол зорилго гэдгийг энэ үеэр хэлсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан