Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Хөгжлийн бэрхшээлтэй 18 иргэн жолооч боллоо
Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэгдэн ”Цаг үргэлж” авто сургууль байгуулж, анхны 18 төгсөгч жолоочийн үнэмлэхээ гардлаа.
Уг авто сургууль нь энэ оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр байгуулжээ. Уг сургуульд тулгуур эрхтэний бэрхшээлтэй буюу суумгай хүмүүс хамрах боломжтой.
Жолооч болох нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөрөөдөл. Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүст зориулсан зам, гарц, тээврийн хэрэгсэл байдаггүй нь тэдний хөгжих, суралцах боломжийг хаадаг. Гэр бүлийнх нь хүмүүс бүгд ажилтай тул гадуур дагуулж явах хүн байдаггүй. Харин жолооны үнэмлэх авснаар өөрөө гадуур явах боломж бүрдэж байна хэмээн төгсөгчид ярьж байв.
Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэгдэн ”Цаг үргэлж” авто сургууль байгуулж, анхны 18 төгсөгч жолоочийн үнэмлэхээ гардлаа.Уг авто сургууль нь энэ оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр байгуулжээ. Уг сургуульд тулгуур эрхтэний бэрхшээлтэй буюу суумгай хүмүүс хамрах боломжтой.
Жолооч болох нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөрөөдөл. Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүст зориулсан зам, гарц, тээврийн хэрэгсэл байдаггүй нь тэдний хөгжих, суралцах боломжийг хаадаг. Гэр бүлийнх нь хүмүүс бүгд ажилтай тул гадуур дагуулж явах хүн байдаггүй. Харин жолооны үнэмлэх авснаар өөрөө гадуур явах боломж бүрдэж байна хэмээн төгсөгчид ярьж байв.
0 Сэтгэгдэл
























