Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Маргааш буюу 6 сарын 13нд Бурхан Багшийн Их Дүйчэн Өдрийн Баяр болно

Энэ жилийн Бурхан Багшийн Их Дүйчэн өдөр нь олон олон онцлогийг шингээсэн баярт өдөр болох юм. Урьдны жилүүдэд зуны эхэн сарын шинийн 15ныг бурхан шашинтны байгууллагууд дор бүрнээ тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бол энэ жилээс бүх байгууллагууд хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Сүсэгтэн олны баяр гэхээсээ илүү Бурхан Багшийн Их Дүйчэн Өдрийн Баяр нь бүх нийтийн эв нэгдэл, энэрэнгүй сэтгэлийн унадарга болсон өдөр байгаасай гэж хамтран зохион байгуулагч нийт 17 байгууллагын гол зорилго нь оршиж байгаа билээ.

Эв нэгдэл Энэрэнгүй сэтгэл уриан дор нэгдэн цаашдаа бурхан шашинтны уламжлалт томоохон баяр болгон өргөжүүлэхээр ийнхүү ажлын гараагаа эхэлсэн байна.
Гандантэгчэнлин хийдэд шашин соёлын арга хэмжээ, Нийслэлийн төв гудамжаар үргэлжлэх Энэрэнгүй сэтгэл-Эв нэгдэл 1080 хүний сүрт жагсаал, Чингисийн талбайд Дүйчэн өдрийн баярын үдшийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. НҮБ-ийн ерөнхий ассемблейгаас тус өдрийг Олон улсын өдөр болгон тунхагласан бөгөөд Бурханы шашинт улс орнуудад бүх нийтийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Сүсэгтэн олон Бурхан Багшийн мэндэлсэн өдөр хэмээн нэрлэх нь олонтоо тохиолддог. Ингэхдээ жилд ганц удаа тохиодог энэ өдөр нь Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 насандаа бурханы хутгийг олж гэгээрсэн, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн гурван их үйл зэрэгцсэн өдрийг бурханы шашинт улс орнуудад Будда Весак, Сакадава, Будда Пурнима гэх зэргээр нэрлэн өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ өдөр хураасан буян түм бумаар арвиждаг гэх аман яриа байдгаас шалтгаалан олон нийт Дүйчэн өдрөөр буян үйлдэх, амьтны амь хөнөөхийг тэвчих тэргүүтэй нэг өдрийн сахил сахих зэргээр буян хурааж маани мэгзэм уншдаг. Дүйчэн өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх, бусдын тусыг чухалчилах буяны өдөр билээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 98113045, 77112233
https://www.facebook.com/ikhduichen
www.gandan.mn
www.buddha.mn
www.ikhmaidar.mn

0 Сэтгэгдэл