Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
О.Баасанхүүгийн хувь заяаг Г.Шийлэгдамба шийднэ

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “нялх амраг” гэгдээд байгаа Г.Сарангэрэлийг эргэж очихдоо элдвээр дарамталж гутаан доромжилсон гэнэ. Бүр хэргээ нэгд нэгэнгүй хүлээж бичгээр гаргаж өг гэсэн байх юм. Түүний энэ ухаангүй үйлдлийг Г.Сарангэрэлийн аав болон өмгөөлөгч Г.Батбаяр нар  гэрчилж байгаа аж. Тиймээс Х.Тэмүүжинг унагахын тулд ийнхүү ухвар мөчид үйлдэл хийж байгаа О.Баасанхүүг зүгээр өнгөрүүлэхгүй байхаар шийдсэн байна. Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах хүртэл арга хэмжээ авахуулахаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбад гомдол гаргажээ.
    О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг унагахаар хүсэлт гаргаж байсан удаатай. Гэтэл хүсэлтээ эргүүлэн татаж нэг хэсэгтээ л орон гарангаараа дуудуулав. Г.Сарангэрэлийг дарамталсан гэх энэ үйлдэл ч мөн түүнд гай болохоос ашиг тусаа өгөхгүй нь бололтой. Учир нь “Шударга үнэний төлөө гэгддэг МАХН-ынхан О.Баасанхүүд шударгаар хариуцлага тооцож, УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татаж өгнө үү” гэсэн Г.Сарангэрэлийн өмгөөлөгчийн гомдлыг  МАХН-ын Гүйцэтгэх товчооныхон маргааш авч хэлэлцэх гэнэ. Намын дүрмэндээ Гүйцэтгэх товчоог Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба тэргүүлдэг бөгөөд шийдвэр гаргах бүрэн эрх нь байдаг аж. Тиймээс О.Баасанхүүгийн хувь заяа Г.Шийлэгдамбын гарт шилжлээ гэсэн үг. Сүүлийн үед намынхаа үндсэн чиг үүргээс хазайж хувийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьж ганцаарчилсан тоглолтыг байн байн хийх болсон О.Баасанхүүд Г.Шийлэгдамба хариуцлага тооцох ёстой гэж үзвэл түүний улстөрчийн карьер энэ хүрээд дуусч мэднэ. Угаасаа Н.Энхбаярын нүүрээр, бүр тодруулбал оймсонд нь хавчуулагдаж үсэрч гарч ирсэн түүнд дахин ийм завшаан олдох нь юу л бол. Ямартай ч маргааш болох МАХН-ын Гүйцэтгэх товчооныхон, тэр дундаа Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын гаргах шийдвэрээс хамаарч улс төрийн амьдралын дуулиан хаашаа эргэх нь тодорхой болно. Учир нь олон хүний дургүйцлийг төрүүлээд байгаа О.Баасанхүүг эргүүлэн татвал оронд нь хэн гарахаас эхлээд энэ утасны үзүүр хөвөрч дуусахгүй нь бололтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан