Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Цагийг нараар баримжаалдгаа хэзээ болих вэ, монголчууд аа

Ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчид их дээд сургуульд элсэх Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч байна. Нэг насныхаа амьдралын замыг сонгож байна гэсэн үг. Харамсалтай нь шалгалт авч байгаа ганцхан байраар ороход л 37 хүүхэд шалгалт авах цагаас хожимдож ирээд шалгалтаа өгч чадаагүй байна. Ямар сайн байхав дээ. Оросхэл, англи хэл, химийн шалгалт өгч чадаагүй болохоор хүссэн сургуульдаа аягүй л бол орж чадахгүй гэсэн үг.
Ердөө л эртхэн босоод шалгалт авах байр луу амжиж ирээгүйгээс энэ. Хэдхэн минут алгуурласныхаа төлөө насан туршийн мэргэжлээ эзэмшиж чадахгүй болж байна шүү дээ.
Хэзээний малчин монголчууд цагийг нараар л хэмжиж ирсэн уламжлалтай. “Үдээс өмнө”, “Үд дунд”, “үдээс хойш” гээд, арай нарийвчилбал “Нар ханын толгойд очиход”, “нар шингэх үеэр” “Нар голлоход” гэхчлэн. Энэ бол морио унаад хөдөө хээр давхиж яваад уулзсан юм уу, маргааш нь худаг дээр уулзах цагаа болзож байгаа хоёр малчны яриа. Гэхдээ энэ бол аль эртний явдал. Өнөөдөр монголын алс хязгаар нутгийн малчных хүртэл хоймрийн авдар дээрээ ширээний цагтай, бугуйндаа алтлаг өнгийн цаг зүүж, халаасандаа цаг минут гардаг дэлгэцтэй гар утастай давхиж яваа.
Гэхдээ л шинжлэх ухаан техникийн хөгжил цагаар биш минут, хормоор хэмжигддэг өнөө цагт монголчууд цаг баримталдаггүй, нараар, өдрийн хагасаар хэмждэг тэр шинж чанар нь яс мах, бүр цусанд нь шингэчихсэн, огтхон ч өөрчлөгдөхгүй хэвээрээ байгаад байгаа нь маргашгүй үнэн.
Ийм явдал ганцхан ЕБС төгсч байгаа тэр хэдэн хүүхдэд ч байгаа юм биш. Эгэл жирийн ажилтан албан хаагч, хэн нэгнээс эхлүүлээд яам тамгын газрын ажилтан түшмэлүүд, сайд дарга нар, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд бүх хүний биеэр хэнэггүй ийм монгол цус гүйсээр л байгаа.
Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа гадаадын зочныг Төрийн ордны Соёмбот танхимд 40 минут хүлээлгээд орж ирж байсан удаа бий. Өнөөгийн өндөр албан тушаалтнууд үүнээс нэг их дээрдэж сайжран цаг нарийн баримталдаг болсон нь юу л бол. Сайндаа л хоцордог минут нь арай багассан болов уу.
Төсөрхөн нэг концерт үзнэ үү хэмээн урьсан байхаар нь хоцорч хожимдож хүн амьтны урдуур хойгуур явж садаа болох вий гээд яаран сандран цагтаа очтол бас л 30 гаруй минут хүлээж байж арай гэж эхлүүлж байсан удаа бий.
Энэчлэн алив байгууллагын ажил, хурал зөвлөгөөн, хэвлэлийн бага хурал цагтаа эхэлдэг нь хуруу дарам цөөн. Телевизийн нэвтрүүлгүүд ч цагтаа эхлэхийг больсон. Цагийн сахилга хамгийн гайгүй барьдаг байсан, 47 жилийн түүхтэй МҮОНТ-ийн нэвтрүүлгүүд бол “Цагийн хүрд”-ээс бусад нь хөтөлбөрт зарласан цагаасаа 10-50 минут хоцорч эхэлдэг нь бүр хэвшил болсон.
Нэгэнт зохион байгуулж байгаа хүмүүс нь алив ажлаа цагтаа эхэлдэггүйгээс оролцох, үзэх хүмүүс нь ч үүнд дасал болж “За ямар цагтаа эхлэх биш” гэж хойш суусаар уван цуван ирдэг. Алив арга хэмжээнд нэг удаа, хоёр, гурван удаа цагтаа хүрч очоод эхлэхийг нь хүлээж залхсан улс сүүлдээ бусдын жишгийг даган хоцордог болдог.
Нэг насныхаа амьдралыг шидэх гэж байгаа сурагчид элсэлтийн шалгалтаас хоцорчихоор, зохион байгуулж байгаа хүмүүс нь ч түүнд нь зохицуулан хоцрогсдыг шалгалтад оруулах гэж шалгалт эхлэх цагаа хагас цаг гаруйгаар хойшлуулж хүлээснээ манай сурвалжлагчид ярьжээ. /“Ардчилал” сонин. 2014-06-17. №117/
Хөөрхий амьдралынхаа эх үүсэр сургуулиа сонгох гэж байгаа юм хэмээн өрөвдөж, харж үзэж байгаа мэт боловч нөгөө талаасаа бол тэднийгээ цаг барьдаггүй, хэнэггүй байдалд улам л дасгаж, муу зан сургаж байгаа хэрэг шүү дээ. Өөрийнхөө төлөө, ажил мэргэжлээ сонгох зүйлд ингэж хандаж байгаа хүн өөр бусад ажил арга хэмжээнд яг цагтаа ирэх үү дээ.
Улс орон минь хөгжиж дэвжиж байна. Өдрөөс өдөрт интернет, цахим хэрэглээ түгэж байгаа дэлхий ертөнцтэй хөл нийлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Гэтэл бид хэдий болтол тэртээ цагийн нүүдэлчин маягаараа цаг тооллоо “үдээс өмнө, хойно, нар ханын элгэнд байхад” гэж, газрын баримжаагаа “тэр худгийн баруунтаа”, “их дэлгүүрийн дэргэд”, “баян хошууны эцэст” гэж явах юм бэ, монголчууд аа.
Тодорхой цаг минут, хугацаа, яг нарийн хаяг адрес гэж байдаг юм шүү дээ, та минь ээ.

0 Сэтгэгдэл