Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
ТУРКИЙН ҮНДЭСНИЙ ИХ ХУРЛЫН ДАРГА АЙЛЧИЛНА
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек 2014 оны энэ сарын 23-26-нд Монгол Улсад албан ёсоор айлчилна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичек нар хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурах юм. Ноён Жемил Чичек Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзана.
Түүнчлэн Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр Улсын Их Хуралд хэрэгжсэн “Цахим номын сан” болон “Хэвлэх цехийн тоног төхөөрөмжийн шинэчлэл” төслийн нээлтийн ажиллагаанд оролцох аж. Тэрбээр Өвөрхангай аймгийн Хархорин суманд зочилж “Эрдэнэ зуу”, Орхоны хөндий дэх Түрэгийн үеийн хөшөө цайдам музей, бэсрэг наадам үзэж сонирхох юм байна.
Жемил Чичек 1946 онд Туркийн Иозгат хотод төрсөн. 1971 онд Истанбулын Их сургуулийн Хуулийн дамжаа төгсчээ. 1984-1987 онд Иозгат хотын захирагч, 1987-1991 онд Үндэсний Их Хурлын гишүүн, 1988-1989 онд Эрүүл мэндийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, 1989-1991 онд БНТУ-ын Төрийн сайд, 1995 оноос Үндэсний Их Хурлын гишүүнээр ажиллаж байна. Мөн 2011 оноос Үндэсний Их Хурлын Зохицуулалтын хорооны гишүүн, Үндэсний Их Хурлын Үндсэн хуулийн хорооны гишүүнээр тус тус ажиллаж байна.
Тэрбээр 2011 оны долдугаар сараас Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын даргаар ажиллаж буй. Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын чуулга дахь Туркийн бүлгийн гишүүнээр ажилладаг юм байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек 2014 оны энэ сарын 23-26-нд Монгол Улсад албан ёсоор айлчилна.Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичек нар хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурах юм. Ноён Жемил Чичек Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзана.

0 Сэтгэгдэл