Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
ЕРӨНХИЙ САЙДЫН ӨРГӨН БАРЬСАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙГ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭНЭ
Монгол Улс Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоо одоогоос яг дөрвөн жилийн өмнө УИХ-аараа баталж байлаа /2010 оны зургадугаар сарын 24/. Хорин дөрвөн жилийн ой дээрээ Төмөр замын бодлогыг хэрэгжүүлэх тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж, хил орчмын царигийг хэлэлцэхээр шийдлээ. Товчхондоо гурван боомтоор Хятадтай нарийн төмөр замаар холбогдох төслийг УИХ хэлэлцэхээр болов. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хаалттай болсон учир танхим дотор ямар үйл явдал өрнөсөн нь нууц байв. Үдээс өмнө гурван цаг гаруй хуралдсаны эцэст завсарлахад энэ талаар ямар нэг мэдээлэл өгөхийг гишүүд хүссэнгүй. Харин Р.Бурмаа гишүүн “Давхар дээлтэй дөрвөн сайд, сонирхлын зөрчилтэй хоёр гишүүн дэмжиж санал өгснөөр хэлэлцэхээр боллоо” гэдэг мэдээлэл өгснөөс өөр зүйл хэлсэнгүй. Эдийн засгийн байнгын хороонд Д.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Д.Ганхуяг, Ц.Баярсайхан, Н.Батбаяр нарын сайд харьяалагддаг. Байнгын хорооны даргатайгаа нийлээд 19 гишүүнтэйгээс МАН-ынх дөрөв, АН-ынх ес, “Шударга ёс” эвсэл хоёр, бие даагч хоёр, ямар нэг бүлэгт харьяалалгүй хоёр гишүүн багтдаг.
Засгийн газраас Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өргөн барьсан тогтоолын төсөлд
1. Бүгд Найрамдах Хятад Ард Улстай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, Монгол-Хятадын хилийн төмөр замын боомтын болон Монгол Улсад ашиглуулах Бүгд Найрамдах Хятад Ард Улсын далайн боомтын тоог тус тус нэмэгдүүлэх, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн нөхцөлийг урт хугацаанд тохирох, тухайлбал, төмөр замын чиглэл, тариф, тээвэрлэх ачааны доод хэмжээ, татвар, холбогдох бусад асуудлыг хэлэлцээрт тусган шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай.
2. Бүгд Найрамдах Хятад Ард Улстай Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээр байгуулсан нөхцөлд Таван толгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Таван толгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай хэмээн тусгажээ.
Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр Зам тээврийн сайд А.Гансүх энэ төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, гарын үсэг зурахгүй гэж хэлсэн тухай мэдээлэл түгсэн. Гэхдээ тэрээр хаалттай хурлын талаар ярихгүй гэсэн юм.
Монгол Улс Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоо одоогоос яг дөрвөн жилийн өмнө УИХ-аараа баталж байлаа /2010 оны зургадугаар сарын 24/. Хорин дөрвөн жилийн ой дээрээ Төмөр замын бодлогыг хэрэгжүүлэх тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж, хил орчмын царигийг хэлэлцэхээр шийдлээ. Товчхондоо гурван боомтоор Хятадтай нарийн төмөр замаар холбогдох төслийг УИХ хэлэлцэхээр болов. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хаалттай болсон учир танхим дотор ямар үйл явдал өрнөсөн нь нууц байв. Үдээс өмнө гурван цаг гаруй хуралдсаны эцэст завсарлахад энэ талаар ямар нэг мэдээлэл өгөхийг гишүүд хүссэнгүй. Харин Р.Бурмаа гишүүн “Давхар дээлтэй дөрвөн сайд, сонирхлын зөрчилтэй хоёр гишүүн дэмжиж санал өгснөөр хэлэлцэхээр боллоо” гэдэг мэдээлэл өгснөөс өөр зүйл хэлсэнгүй. Эдийн засгийн байнгын хороонд Д.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Д.Ганхуяг, Ц.Баярсайхан, Н.Батбаяр нарын сайд харьяалагддаг. Байнгын хорооны даргатайгаа нийлээд 19 гишүүнтэйгээс МАН-ынх дөрөв, АН-ынх ес, “Шударга ёс” эвсэл хоёр, бие даагч хоёр, ямар нэг бүлэгт харьяалалгүй хоёр гишүүн багтдаг. Засгийн газраас Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өргөн барьсан тогтоолын төсөлд
1. Бүгд Найрамдах Хятад Ард Улстай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, Монгол-Хятадын хилийн төмөр замын боомтын болон Монгол Улсад ашиглуулах Бүгд Найрамдах Хятад Ард Улсын далайн боомтын тоог тус тус нэмэгдүүлэх, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн нөхцөлийг урт хугацаанд тохирох, тухайлбал, төмөр замын чиглэл, тариф, тээвэрлэх ачааны доод хэмжээ, татвар, холбогдох бусад асуудлыг хэлэлцээрт тусган шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай.
2. Бүгд Найрамдах Хятад Ард Улстай Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээр байгуулсан нөхцөлд Таван толгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Таван толгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай хэмээн тусгажээ.
Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр Зам тээврийн сайд А.Гансүх энэ төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, гарын үсэг зурахгүй гэж хэлсэн тухай мэдээлэл түгсэн. Гэхдээ тэрээр хаалттай хурлын талаар ярихгүй гэсэн юм.
Л.Номин
0 Сэтгэгдэл






















