Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Шумуулнаас сэргийлье гэвэл цагаан хувцас өмс
Зуны дэлгэр цагт хөдөө гадаа амралт зугаалгаар явахад тохиолддог таагүй зүйлийн нэг нь шумуул. Шумуулнаас сэргийлэх тос элбэг болсон ч амарч зугаалагсад энэ өчүүхэн жижиг амьтанд “дээрэлхүүлсээр” л байна. Тиймээс шумуулнаас хамгаалах энгийн аргуудыг сануулахад гэмгүй биз ээ. Шумуулнаас хамгаалах хамгийн энгийн арга бол битүү хувцас өмсөх. Мэдээж зуны халуунд хэн хүнгүй л хөнгөн нимгэн хувцаслахыг боддог ч шумуулнаас хамгаалах хамгийн шалгарсан ганц арга нь л энэ байсаар ирсэн. Гэхдээ хувцасныхаа өнгийг анхаарах хэрэгтэй. Судлаачдын хэлснээр бол шумуул цагаан өнгийн хувцаснаас дайждаг юм байна. Тиймээс цагаан хувцас өмсч явбал зүгээр. Шумуул цагаан өнгөнөөс гадна сармисны үнэрээс дайждаг гэнэ. Тиймээс сармис идэх, эсвэл хаа нэг газраа сармис зүүгээд үнэртүүлээд явбал шумуулаас айлтгүй байх нь. Гэхдээ сармисаа хэтрүүлчихвэл амьтан байтугай хүн ч дайжих хэрэг гарах вий. Амралт зугаалгаар явж буй хүмүүсийн хувьд шар айраг уух нь таатай ч шумуулнаас хол байя гэвэл татгалзах хэрэгтэй болох нь. Шар айрагны үнэр шумуулыг их татдаг гэнэ.
Үүнээс гадна элдэв төрлийн ургамал цэцгийн үнэртэй саван, шампунь, биеийн тос, үнэртэй уснаасаа болж шумуулыг салахгүй дагуулж ч магадгүй шүү. Хэрэв танаас цэцэг шиг сайхан үнэр гараад байвал шумуул суухаас яахав. Энэ бүгдээс гадна шумуулнаас сэргийлэхийн тулд лаа асаах, эсвэл витамин В уух гэх мэт энгийн аргууд ч бас бий.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан