Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
“Дээлтэй монгол наадам” уламжлал ёсоор наадмын гурав дахь өдөр болно

“Дээлтэй Монгол наадам” долдугаар сарын 13-нд Чингисийн талбайд найм дахь жилдээ уламжлал ёсоор зохион байгуулна.

Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсарыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх, дэлхий нийтэд Монгол үндэсний хувцасны чамин загварыг  гайхуулах зорилгоор зохион байгуулдаг. Наадмын үеэр үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, соёлын биет болон биет бус өвийг сурталчлах олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм. “Дээлтэй Монгол наадам”-д оролцогчдыг өнөөдрөөс бүртгэж эхэлсэн байна.

Долдугаар сарын 13-ны өдрийн 14 цагаас нээлтийн ажиллагаа болж монгол үндэсний хувцастай оролцогчдын ёслолын жагсаалаар үргэлжилнэ. Дараа нь үндэсний урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, “Хамгийн бяцхан үндэсний хувцастай оролцогч” шалгаруулалт, урлагийн тоглолт болох юм. Улмаар “Хамгийн сайхан дээлтэй хос” шалгаруулалт, цэнгээнт хөтөлбөр “Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч” шалгаруулалт явагдана. Шилдэг зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон байгууллага, дүүрэгт шагнал гардуулах ёслол болно. Мөн нийтийн бүжгийн шилдэг хосыг шалгаруулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан