Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Шинэ сууцны чинь талбайг илүү бичдэг компани байна
харин тиймээ, яг ингээд байгаа юм

Орон сууцны талбай дутуу гэх гомдол ШӨХТГ-т өдөрт хэдэн арваараа ирдэг гэхэд буруудахгүй. Ийм байдлаар хохирсон иргэдийн тоо ч даруй мянгаар тоолохоор болоод байгаа. Тэгвэл барилгын ажил үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тавих хяналт шалгаглтаа үргэлжлүүлэн хийж буйгаа ШӨХТГ-аас дуулгасан юм. Энэ удаагийн шалгалтаар орон сууцны талбайгаа өсгөж иргэдээс илүү мөнгө авсан Тайгам Алтай ХХК, Тектоник ХХК, МД ТОП ХХК, Эн Эм Си Жи ХХК, Эс Би Холдинг ХХК, иргэн Ч.Сүрэнцэцэг зэрэг долоон аж ахуй нэгж, иргэнд 113 сая 960 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Одоогийн байдлаар Тайгам Алтай ХХК-ийн нэхэмжлэлтэй Захиргааны хэргийг долдугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэнэ.
МД Топ ХХК-ийн нэхэмжлэлтэй Захиргааны хэрэг долдугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцэгдэхээр шүүхийн шатанд яваа гэнэ. МД Топ ХХК нь Монгол Улсын стандарт MNS 6058:2009 “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал” –ын 7.2 “Орон сууцны барилгын доторх сууцны өрөө тасалгааны хэмжилтийн цэгийг хашлага хана, хамар ханын өнгөлгөө засал хийгдсэний дараа дотор гадаргуугаас авна” гэх заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан ч Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хэрэгсэхгүй болгосон байна.

Анх ШӨХТГ-т 50 гаруй кмпанитай холбоотой гомдол ирж байсан ч олонхи нь хананы бага зэрэг наана, цаана баригдсанаас үүссэн зөрүү гэнэ. Харин Тайгам Алтай ХХК, Тектоник ХХК, МД ТОП ХХК улаан цайм иргэдийг хуурч, гэрээ хийсэн хэмээн буруутгаж байгаа. Энэ гурван компани гэхэд нийлээд иргэдэд 1.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, 40 ам метр талбай бүхий байраа 43 ам метр гэхчлэн хуурч мөнгийг нь авсан байдаг байна. Учруулсан хохирлоо эргүүлэн төл гэсэн шаардлага тавьсан ч шүүхэд нэхэмжлэл гаргаж цаг хугацаа хожсоор өнөөг хүртэл сунжирчээ. Дээрх гурван компанийн хэрэг шүүхийн шатанд яваа учир ямар нэг арга хэмжээ авах боломжгүй гэлээ.

0 Сэтгэгдэл
2014.07.03