Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Ямар ч зөвшөөрөлгүй байгууллагууд гадаадад ”зуучилж” байна
Гадаад улсад сургууль болон ажилд зуучлах, гадаад хэлний сургалт явуулна гэсэн зар хэвлэлээр нэг. Харин үнэн баталгаатай нь хэд байдаг бол. Энд тэнд ийм байгууллагаар үйлчлүүлэх гээд хохирсон, зарим нь бүр хүний наймаа, хар тамхины хэрэгт оролцолдож хохирсон гэсэн гомдол нэг биш. Энэ бүхнээс үүдэн ШӨХТГ-аас  26 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгажээ. Тэдний олонх нь эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрөлгүй байж. Уг нь Боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7.7 дахь заалтад гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээг тусгай  зөвшөөрөлтэй  эрхэлнэ гэж заасан байдаг ч яг энэ заалтын хэрэгжилт үнэхээр хангалтгүй байгааг албаныхан хэлж байна. Ийм төрлийн зуучлалын үйлчилгээний ард иргэд багагүй хохирч, хүний наймаа явагдах боломж ч бий гэх. Юутай ч зуучлалын үйлчилгээгээ бүрэн үзүүлээгүйгээс хил даваад сурч чадалгүй, амьдрах байр олдоогүйгээс халаасныхаа мөнгөөр зочид буудалд амьдарч байгаад ирсэн гэх дөрвөн ч иргэн ШӨХТГ-т хандсан байна.

Энэ дагуу ч дээрх шалгалтыг явуулжээ. Шалгалтаар зуучлалын компаниуд тусгай зөвшөөрөл аваагүйн дээр  "Оюуны хөгжлийг дэмжих амжилт ололт төв" ТББ, "Дэлхийн төв цэг" ТББ, "Гомонгу"ХХК нь өөрийн оноосон нэрийг олон нийтэд өөрөөр зарлан, сурталчилж байсан ноцтой зөрчил ч илэрсэн байна. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн үйлдэл гэнэ.  Мөн "Ворлд кореа" ХХК, "Оюуны хөгжлийг дэмжих амжилт ололт төв" ТББ, "Ай Эн И Си Эс" ХХК, "Ньювойс" ХХК,  "Шинэ зууны гүүр" ХХК, "Ди эн Пи" ХХК, "Оазисканад" ХХК, "Гомонгу" ХХК, "Хэлп интернешнл" ХХК, "Гэгээн орчлон" ХХК, "Монголын боловсрол залуучууд солилцооны үндэсний ассоциаци" ТББ, "Бодит алхам интернэйшнл ХХК,  "Гэгээн ундарга холбоо" ТББ, "Ийзи Доор" ХХК, "Дэлхийн төв цэг" ТББ, "Ай эйч Си" ХХК нь зуучлалын үйлчилгээний төлбөрийг америк доллараар тооцон авч байгаа нь Төлбөр тоoцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн хэрэг гэнэ. Тус хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1-т бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр  төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.10-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно гэж заасныг тус  тус зөрчжээ. Зуучлалын байгууллага сурталчилгаа хийхдээ сурах орчин амьдрах байрны асуудлыг зохицуулна гэдэг ч цагаа тулахаар үйлчлүүлэгчээ хил давуулсан болоод орхих тохиолдол ч цөөнгүй гардаг байна.
Ингэж хохирсон иргэд эргэж ирээд мөнгөө буцаан авахыг шаардахад, “Бид гадаад руу гаргах асуудлаа л хариуцна. Мэдэхгүй” хэмээн хээв нэг суудаг гэнэ. Нөгөө талдаа зуучлалын байгууллагууд тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтээ БСШУЯ-д тавьсан ч “хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудал учраас хөдөлмөрийн яам руу оч гэдэг, хөдөлмөрийн яам нь БСШУЯ мэднэ гэхчлэн бие биерүүгээ түлхэлцэн зөвшөөрөл олгодоггүй гэх гомдлыг ч шалгалтад хамрагдсан байгууллагуудын зүгээс гаргасан байна. Юутай ч гадаад руу сургалтад зуучлах байгууллагуудыг шалгаж эхэлсэнтэй холбогдуулан БСШУЯ-наас тусгай зөвшөөрөл олгож байхаар болжээ. Харин дээр дурдсан зөрчлүүдийн тухайд яаралтай арга хэмжээ авч, арилгуулах тухай аж ахуйн нэгжүүдэд нэг сарын хугацаатай албан шаардлага өгөөд байгаа аж. Дашрамд дуулгахад, гадаадад сургалтанд зуучилдаг 150 орчим аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага манай улсад үйл ажиллагаа явуулдаг юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан