Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Сахалины баавгай өшөө авсан эмгэнэлт түүх
Энэ түүхийг Сахалинд олон жил ажилласан оросын нэгэн геологич ярьсан байна. Эмгэнэлтэй ч үнэхээр болсон явдал гэдэг.
Сахалины арлын дунд хөдөөгийн нэгэн суурин байдаг юмсанж. Нэгэн геологич, туслах ажилчныхаа хамт ажлаа дуусгаад тэр сууринд очихоор явж байж. Тэдний хувьд хоол хүнс, ер нь л бүх зүйлийн нь нөөц дуусчээ. Ер нь жижиг дашмагтай спиртээс өөр юу ч үгүй байлаа. Ядарч, өлссөн тэр хоёр суурин руу явж байтал гэнэт ойд баавгайн бамбарууш харагдах нь тэр. Тэд ойн дундах бяцхан хөндийд тааваараа явж байлаа. Геологич удаан бодсонгүй, шууд л карабин буугаа авч бамбаруушийг нам буудах нь тэр. Гэнэт их олзтой болсондоо геологчийин толгой эргэсэндээ бамбаруушаа хэрхэн наадахыг хараад хэвтэж байсан эм баавгай энэ бүхнийг бүгдийг тодорхой харсныг геологич мэдсэнгүй. Геологич мах хүнстэй, бас дээр нь бамбаруушийн арьстай боллоо.
Ингээд л тэр хоёр  суурин руу явахаа ч больж бамбаруушаа өвчөөд түүдэг асаан мах шарж эхэлжээ. Ангийн олзоо тэмдэглэж спиртээсээ ч нэлээд хүртэж. Хоол унд муутай явсан тэр хоёр тэр дороо л согтож орхисон байна.  Ингээд долоохон км-ийн зайд байсан суурин руу явахаа бүр больж унтахаар хэвтлээ. Буугаа мод түшүүлэн тавьж майхнаа барин хэвтэцгээсэн ч залуу ажилчин гадаа унтахаар  хэвтэж. Харин геологич майхандаа.
Гэтэл гадаа унтаж байсан ажилчин залууг хэн нэгэн түлхэх шиг болоход харвал баавгай зогсч байх нь тэр. Баавгайн амьсгал нүүр хүзүүг нь ирвэгнүүлээд л....
Баавгай түүнийг хэсэг үнэрлэж байснаа оролдолгүй орхиод майхан руу явсан байна. Ингээд л ёстой аймшигтай юм эхэлж дээ. Баавгай ч архираад л, хүн ч хашгираад л....Залуу ажилчин ухасхийн босч суурин руу зугтаасан байна. Тэнд байсан хүмүүс залууг угтаж авсан ч тэр бараг л юм хэлж чадахгүй, цэл залуу хүн атлаа цав цагаан үстэй болчихсон байсан гэдэг.
Харин майханд унтаж байсан гоелогичийг баавгай ёстой тасар татан, майхныг юу ч үгүй болтол урж хаясан байжээ. Хамгийн сонин нь мод түшүүлэн тавьсан байсан карабин бууг гол төмрийг нь махийлган , мөрлөгчийг нь юу ч үгүй болтол салам цохьсон байсан гэдэг. Баавгай ийнхүү бамбаруушийнхаа өшөөг авсан байна.
Баавгайг хамгийн ухаантай, хамгийн хүчирхэг амьтан гэж уугуул иргэдхэлдэг, тэгээд ч “тайгын эзэн” гэдэг нь учиртай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан