Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
www.amjilt.com сайтыг хууль бусаар хаасныг эсэргүүцлээ
Монголын сайтын холбоо, www.amjilt.com сайт хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хурлаар  www.amjilt.com сайтыг хаасан нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэдгийг Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан мэдэгдлээ.  Тодруулбал www.amjilt.com сайт нь ямар  ч хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй байхад тус сайтыг  “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ын дөрөв буюу Контентын  агуулгад тавигдах шаардлагыг зөрчсөн хэмээн утсаар ярьж сүрдүүлэн тус сайтыг хаажээ.  Энэ нь  Харилцаа холбооны зохицуулах хорооноос  сайтыг  “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ын 9 буюу хяналт, 10 буюу  гомдол маргаан шийдвэрлэх, 11 буюу  хариуцлага  гэсэн хэсгүүдийг ноцтойгоор зөрчсөн байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн уг нь хууль бус үйлдэлтэй тэмцэх ёстой байтал, Ерөнхий сайдыг "цээжээрээ хамгаалж байгаа нь" ашиг сонирхолын зөрчилтэй, сайд дарга нарт үйлчилдэг гэх хардлагыг эрхгүй төрүүлж байна.
    www.amjilt.com сайтыг ийнхүү ёс бусаар дээрэнгүй хаасан нь Монголын  хэвлэлийн эрх чөлөөнд бүдүүлэгээр халдсан хэрэг юм. Тиймээс Монголын сайтын холбоо “Ерөнхий сайдын 30 минут” хэмээх эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тэд энэхүү эсэргүүцлийнхээ арга хэмжээгээр Ерөнхий сайдын хууль зөрчсөн үйлдлийг өдөр бүр Монголын сайтын холбооны гишүүн сайтуудад байршуулахаар төлөвлөөд байгаа аж.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан