Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
“Hummer trophy 2014” аяллынхан замдаа гарлаа
“Mongolian hummer club”-ээс уламжлал болгож жил бүр зохион байгуулах болсон  “Hummer trophy 2014” спорт аялал тав дахь удаагийн аялалдаа өчигдөр гарлаа.

“Hummer Trophy 2014” аяллын багийнхан Халхын голын дайны ялалтыг байгуулсан түүхт нутгийг зорьж Улаанбаатар хотоос Дорнод - Халхын Гол - Буйр Нуур - Сүмбэр сум - Нөмрөг - Сүмбэр - Эрдэнэцагаан - Шилийн богд - Талын Агуй - Алтан-Овоо (Дарьганга) - Баруун-Урт - Мөнх Хаан – Хэнтий, Өндөрхаан – Улаанбаатар гэсэн чиглэлээр аялана.


Уг аялал энэ сарын 14-20-нд үргэлжилнэ. “Hummer Trophy 2014” аяллын ивээн тэтгэгчээр “Арвайн үндэс” монгол үйлдвэр, “Хүрхрээ” брэнд хамтран ажиллаж байгаа юм. Монгол орныхоо түүхэн дурсгалт газруудаар аялан, Hummer машины хүч чадлыг сорьж, бартаат замд болон байгальд хэрхэн хор нөлөөгүйгээр аялж болох, эх орон байгалиа таниулан сурталчилж, хайрлан хамгаалахад уриалах, дотоодын авто аяллыг хөгжүүлэх зорилготой уг аяллыг зохион байгуулдаг.

Авто аялагчид Дорнод аймгийн түүх дурсгалын газрууд болох алдарт Мэнэнгийн тал, түүхт Халх голын дайн болсон газруудын түүхэн дурсгалууд, Дархан цаазат Нөмрөг, үзэсгэлэнт Буйр нуур гэсэн чиглэлээр долоон шөнө, найман өдөр 2600 км зам туулан аялах үндсэн маршрутыг гаргажээ.
0 Сэтгэгдэл
zuun aimguudiin benzin ih guihen dee
Хамгийн их уншсан