Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Г.Буяндоржид 12 жилийн ял төлөвлөжээ
Ноёд группын ерөнхийлөгч гэгдэх Г.Буяндоржид холбогдох шүүх хурал хоёр өдөр үргэлжилсний эцэст нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байна. Г.Буяндоржийн гэх тодотголтой эрүүгийн хэрэгт төрсөн ах Г.Дамдиндорж, үеэл дүү Д.Батжаргал, төрсөн эгчийнх нь хүүхэд Ч.Ууганбаяр, БНХАУ-ын иргэн Хурцаа, сэтгүүлч С.Баттулга нар татагдаад байгаа билээ.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс төмрийн баяжмал авч өгөх нэрээр хятадуудаас 1,2 сая ам.доллар залилсан. Иргэн С.Билэгтэд зарсан “Ноёд констракшн” компаниа буцаан авахын тулд хуурамч бичиг бүрдүүлж, шүүхийн шийдвэр гаргуулсан. Мөн иргэн С.Билэгтийн онц хүнд гэмт хэрэг буюу 6,5 тэрбум төгрөг залилсан хэмээн гүтгэсэн, улсын бүртгэл байдаггүй “Ноёд” группын өмнөөс мэдэгдэл гаргаж бусдын нэр төрд халдсан гэж буруутгаж байгаа гэнэ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн шүүгч нар холбогдсон хэргийг нь тусгаарласан, хэд хэдэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Улсын яллагчаас яллагдагч Г.Буяндоржид чанга дэглэмтэй хорих ангид 12 жилийн ял оноохоор төлөвлөсөн байна. Төрсөн эгчийнх нь дүү Ч.Ууганбаяр, БНХАУ-ын иргэн Хурцаа, үеэл дүү Д.Батжаргал нарт нь 10 жил таван сар оноохоор төлөвлөжээ. Төрсөн ах Г.Дамдиндоржид нь зургаан сар, сэтгүүлч С.Баттулгад дөрвөн сар ял сонсгосон бөгөөд шүүгч нар улсын яллагчийн оруулж ирсэн ялын хэмжээг хөнгөдсөн хэмээн үзээд нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахаар болжээ.
эх сурвалж: zone.mn
zov iim luivarchidad iim yalch bagadna
Ноёд группын ерөнхийлөгч гэгдэх Г.Буяндоржид холбогдох шүүх хурал хоёр өдөр үргэлжилсний эцэст нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байна. Г.Буяндоржийн гэх тодотголтой эрүүгийн хэрэгт төрсөн ах Г.Дамдиндорж, үеэл дүү Д.Батжаргал, төрсөн эгчийнх нь хүүхэд Ч.Ууганбаяр, БНХАУ-ын иргэн Хурцаа, сэтгүүлч С.Баттулга нар татагдаад байгаа билээ.

Улсын яллагчаас яллагдагч Г.Буяндоржид чанга дэглэмтэй хорих ангид 12 жилийн ял оноохоор төлөвлөсөн байна. Төрсөн эгчийнх нь дүү Ч.Ууганбаяр, БНХАУ-ын иргэн Хурцаа, үеэл дүү Д.Батжаргал нарт нь 10 жил таван сар оноохоор төлөвлөжээ. Төрсөн ах Г.Дамдиндоржид нь зургаан сар, сэтгүүлч С.Баттулгад дөрвөн сар ял сонсгосон бөгөөд шүүгч нар улсын яллагчийн оруулж ирсэн ялын хэмжээг хөнгөдсөн хэмээн үзээд нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахаар болжээ.
эх сурвалж: zone.mn
0 Сэтгэгдэл
2014.08.02
























