Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
“Адуучин-2014” тэмцээн энэ сарын 23-нд болно

21 аймгаас шилдэг 21 адуучин эр зориг авхаалж самбаагаа сорьж, “Эр зориг” буюу уурга ташуур шүүрэх, морьтой буюу явган уургалах, бугуйлдах, эмнэг хангал булгиулах 4 төрлөөр өрсөлддөг “Адуучин” тэмцээн энэ сарын 23-нд Хүй долоон худагт болно.

Ерөнхий сайдын ивээлд болдог энэхүү тэмцээнд энэ жил мөн аймаг, сумдаасаа шалгарсан шилдэг 21 адуучин оролцоно.

Монгол нүүдэлчдийн түүх соёл, ёс заншил, Монгол адууны уламжлалт соёлыг тээн хадгалж, үндэснийхээ түүх соёлыг бодитоор нотлон харуулахад энэхүү тэмцээн нь ач холбогдолтой гэж Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл танилцуулаад уламжлал болгон зохион байгуулах нь зүйтэй гэж саналаа хэллээ.

Ирэх жилээс “Адуучин” тэмцээнийг Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт тусгаж зохион байгуулах нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзлээ. Мөн аймаг, сумын “Адуучин” тэмцээний товыг оны өмнө тодорхой болгож, аялал жуулчлалын хуанлид тусгаж байхаар боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан