Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Газар эзэмших эрх олгох тухай
Монгол Улын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүлийн 33.1.1, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр “ Журам батлах тухай” тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн нутаг дэвсгэрийн орон сууцны хорооллын дундах тоосгон болон төмөр гараж, контейнерыг цэгцлэж, иргэд, оршин суугчдын эрүүл аюулгүй, тав тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газрын хамтарсан 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Техникийн зөвлөлийн хурлын дүгнэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 1а дугаар байрны зүүн талд одоо байгаа гаражуудыг буулган 2537м2 газарт давхар гараж бүхий ногоон байгууламжийн зориулалтаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосугай.
2.Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай газар эзэмшүүлэх гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, дээрх газарт баригдах барилга, байгууламжийн орчны ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийг хянан батлахыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга /Д.Бадарсан/-д тус тус даалгасугай.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ Н.БАТАА
2014 оны 08 сарын 01 өдөр
дугаар А/663
Улаанбаатар хот

0 Сэтгэгдэл