Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Баруун бүсийн төв Ховд хот хаяа тэлж байна
Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үд хэмээх үг бий. Баатархайрханы бэл Буянт голын хөндийг эзэгнэх Ховд хотыг зорьсон бид юун түрүүнд хөгжил дэвшлийг нь бүтээн байгуулалт өнгө үзэмжээр нь тольдон дүгнэхийг хичээснээ нуух юун. Нэлээд алслагдмал, Улсын нийслэлээс 1400 гаруй километр зайтай ч баруун бүсийн тулгуур гэсэндээ аргагүй том хот аж.

Хүүхдийн парк, залуусын цэцэрлэгт хүрээлэн, зам талбайн гэрэлтүүлэг, орон сууцны хороолол гээд эндхийн орчин үеийн бүтээн байгуулалтыг чамлахааргүй... Нутгийн удирдлагууд ч сүүлийн хоёр жилд хийж бүтээснээ нүүр бардам ярина. Ховд хотын төвд буй тарвас, монгол гутал, домбо, морин хуур гэхчлэн шинэхэн босгосон хөшөөг анх харсан нэгэн гайхах нь гарцаагүй. Үнэн хэрэгтээ ногоон байгууламжийн усалгааны торх байрлуулахдаа өнгө үзэмжийг нь бодолцон, монгол уламжлал нутаг орны онцлогийг харуулсан зүйлсээр бүрсэн нь энэ аж. Өөрөөр хэлбэл, өвөрмөц эдгээр хөшөө ус хадгалах түгээх давхар үүрэгтэй гэсэн үг. Монгол гутал, домбо гэхэд 8 сая төгрөгөөр бүтсэн гэнэ. Харин Морин хуур болон түүний ойр орчмын зүлэгжүүлэлт, талбайн тохижилтыг нийтдээ 50 сая төгрөгөөр бүтээсэн байх юм. Энэ зэргийн бүтээн байгуулалтыг нийслэлчүүд хийх бол дор хаяж 150 сая төгрөг зарцуулахаас наашгүй биз. Хэмнээд ихийг хийх нь Жаргалант сумын удирдлагуудын бас нэг уриа гэлтэй. Хотын төв гудамжинд залуусын цэцрлэгт хүрээлэн гэж бий. Шороо манарсан хоосон талбайд цэгцтэйхэн цэцгийн мандал байгуулжээ. Залуу гэр бүлийг дүрслэн аав, ээж хүү гурав хөтлөлцөн алхаж буй хөшөө байгуулсан нь содон. Анх төлөвлөхдөө хөшөөг хувцаслаж, улирал, цагийн онцлогт тохируулан хувцсыг нь байнга сольж байхаар тооцсон ч одоохондоо хөрөнгө мөнгө жаахан тиймхэн байна гэх.

Орон сууцны дундах талбайд газар доорхи автомашины грааш байгуулах ажлыг хэд хэдэн газарт эхлүүлжээ. Мэдээж иргэдийн санаачилгаар, тэдний оролцоотой хийгдэж буй ажлын нэг хэсэг нь энэ. Граашны дээд талд хүүхдийн тоглоомын талбай байгуулснаар эмх замбараагүй байрлах автограашаа цэгцэлж, хүүхэд аюулгүй орчинд тоглох боломжтой болох сайн талтай. Эндэхийнхэн иргэдийн санал, оролцоог юун түрүүнд тавих нь ажиглагдсан. Тэр утгаараа мөн л иргэдийнхээ хүсэлд тулгуурлан гэр хорооллын нэг гудамжийг жишиг гудамж болгон тохижуулжээ. Явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай, ахмадуудын амарч, салхилах сүүдрэвч, дасгалын төхөөрөмж гээд ая тухыг өөрсдийн боломжийн хэрээр бүрдүүлэх гэж хичээсэн нь учиртай. Жишиг гудамжнаас жишээ авч, иргэд айл саахалтаараа нэгдэн энэ мэтээр гудамж талбайгаа тохижуулахыг хүсэх нь гарцаагүй. Арвин түүхийн өлгий, олон ястны нэгдэл болсон Ховд хотод нүд хужирлаж, сэтгэл огшоом түүх дурсгалын бүтээл ч олон бий. Үүний нэг нь Сангийн цагаан хэрэм. Манж амбан түүний түшмэл цэргүүд байрлаж байсан Сангийн хот нь цэргийн бэхлэлтийн нэгэн адил дөрвөлжин хэлбэртэй, жан цохисон шавран хэрэм юм. Хэрэм нь баруун зүүн, өмнө талдаа олон хаалгатай, дөрвөн буландаа алсын бараа харах асартай, хэрмийн гадна талаар тойрсон гол, түүгээр гарах модон гүүртэй байсан гэдэг. Тухайн үед 4,5 метр өндөр 1.2 километр тойрох эл хэрэм хоёр морьтой хүн зөрөхүйц өргөн байсан гэдэг. Сангийн хотод манжийн төрийн гол аппарат Хэвэй амбан байрлаж монголчуудтай холбоотой хэргийг эрхлэн ажиллаж байжээ. Олноо өргөгдсөн Монгол Улсын VIII Богд Жавзундамба хаан 1912 оны эхээр Цэргийн яамны сайд Хатанбаатар Магсаржаваар цэрэг удирдуулан явуулснаар 1912 оны наймдугаар сарын 25-ны өдөр манж Хятадыг буулган авч, Ховд хотыг чөлөөлсөн түүхийг энэ хэрэм өгүүлнэ. Ховд хот манжаас чөлөөлөгдсөнөөс хойш Сангийн цагаан хэрэм нурж, одоо зөвхөн эмтэрхий туурь үлдсэн ч их түүх агуулах “сангийн хэрэм”-ийг аяны хүн заавал очиж үздэг.
Дайчинбаатар, урлагийн авъяастан, сайн малчин гээд энэ нутгийн алдартанг нэрлэвэл барагдахгүй. Төв талбайн хойморт Ойрдын их хаан Галданбошигт, Цэцэг нуурын дугуйланг байгуулж, хомхой ноёдын эсрэг босч байсан Ард-Аюушийн хөшөө хоршин байрлана. Мөн Шар сүмийн гэрэлт хөшөө, суварга, Буянт гол дууны хөшөө гээд хөшөө дурсгал олонг нэрлэж болно. Өнгө үзэмжээр нь эхлэн дүгнэсэн бид энэ сайхан нутгийн ард түмний тэсвэр тэвчээр, хөдөлмөрч зан, хийж бүтээх их сэтгэлийн тухай хөөрөлдөн Улаан богочийн рашаанаар цангаагаа тайлж аваад мордсон юм.

0 Сэтгэгдэл