Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Д.Баасандорж: Иргэдийн оролцоог хангаж чадвал шийдэж болохгүй асуудал байхгүй гэдгийг баталсан

Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Д.Баасандоржтой ярилцлаа.

-Сум орон нутгийн тань онцлогоос яриагаа эхлэе гэж бодлоо?
-Жаргалант сум 8000 га газар нутагтай, баруун бүсийн тулгуур төв гэсэн статустай явдаг. Ирэх жил бид Ховд хотынхоо 330 жилийн ойг тэмдэглэнэ. Хүн амын хувьд Монголын арван ястан амьдардаг. Жаргалант сумын үндсэн хүн ам 29 мянга гаруй ч бусад аймаг, сумаас ирж амьдарч байгаа хүнээ тооцвол 40 гаруй мянга болдог. Бүгд л төрийн үйлчилгээ авдаг гэж бодохоор манай сумын хувьд ахадсан тоо л доо. Би сумын Засаг дарга болоод жил зургаан сар болж байна. 2013 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хуулиар орон нутгийн хөгжлийн сан бий болж, хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй болсон нь бидэнд давуу тал олгож байгаа юм. Үүний хүрээнд 2013, 2014 онд сумандаа олон ч ажил хэрэгжүүлээд байна. Энэ хөрөнгийг захиран зарцуулахдаа иргэдийнхээ санал, хүсэлтэд тулгуурлах хэрэгтэй гэсэн гол зарчмыг баримталдаг юм.

-Танай сум загвар зургаан сумын нэгээр шалгарсан байх аа?
-2013 оныг Ерөнхийлөгчийн тамгын газраас Иргэний оролцооны жил болгон зарласан. Түүний хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй орон нутгийн удирдах байгууллагыг чадавхижуулах, төвлөрлийг сааруулах төсөл манай суманд хэрэгжиж байна.  Иргэдээ оролцуулж,өөрсдийнх нь асуудлыг өөрсдөөр нь шийдүүлэх аргыг баримталдаг гэж ойлгож болно. Жишээ нь, түүхий эдийн зах сумын төвд хүнс, бараатайгаа холилдон байсныг нэлээд хэдэн засгийн үед шийдэж чадаагүй. Бид түүхий эдийн бизнес эрхлэгчидтэйгээ уулзаж, зөвшилцөөд, тэдний саналыг харгалзан хотын төвөөсөө нүүлгэж чадсан. Өөрөөр хэлбэл иргэдийн оролцоог хангаж чадвал шийдэж болохгүй асуудал гэж байхгүй гэдгийг баталсан. Иргэний оролцооны жилийн хүрээнд Жаргалант сум маань 330 сумаас загвар зургаан сумын нэгээр шалгарсан нь бидний бахдам амжилт юм. 2015 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж болох ажлын талаар бүх багуудынхаа дунд хэлэлцүүлэг явуулж дуусаад байна. Нийтийн тээврийн үйлчилгээнээс эхлээд олон санал санаачилга гарч байна. Анх зарим иргэн төрөөс яг ямар үйлчилгээ авч болох вэ гэдгээ сайн мэддэггүй байсан. Сургалт, мэдээлэл, хэлэлцүүлэг гээд олон шат дараалсан ажил өрнүүлэхээр идэвхи чармайлт нь ч нэмэгдээд байгаа юм. Наад зах нь мал бүхий иргэдээ сумын төвөөс гаргах асуудлыг мөн л иргэдийн оролцоотой шийдвэрлэлээ. Цайны сүүтэй байхын тулд хоёр үнээтэй байх нь тухайн хүний эрх ч суманд хийсэн бүтээн байгуулалтыг сүйтгэж бусдыгаа хохироож болохгүй гэдгийг мал бүхий иргэд маань ч ойлгож ухамсарлах болсон.

-Ховд хотын гудамжаар явахад шинэхэн бүтээн байгуулалт олон харагдлаа. Энэ тухайд?
-2013 онд орон нутгийн хөгжлийн сангаар 910,8 сая төгрөгний санхүүжилт авсан. Үндсэндээ бүтээн байгуулалтын 26 ажил хийгээд байна. Энэ онд 1 тэрбум 786 сая төгрөг төсөвлөгдсөн. Орон нутгийн хөгжлийн санг үр ашигтай зарцуулж чадвал нэмэгдүүлж болно гэж хуульд заасны дагуу Жаргалант суманд өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их мөнгө орж ирсэн гэсэн үг. Бидний ажлын үр дүнг үнэллээ гээд их урам зориг авсан. Бүтээн байгуулалт өрнүүлэхэд анхаарууштай олон асуудал гарч ирсэн нь туршлага болж байна л даа. Байгуулсан зүйлийг маань хэн ажиллуулж, хамгаалж арчлах вэ гэхчлэн. Энэ жилээс Хөгжлийн сангийн хөрөнгийг зардал хуваах зарчмаар буюу арай шинэлэг байдлаар зарцуулах болсон. Жишээ нь иргэдийн хүсэлтийн дагуу халуун ус байгуулж болно. Гэтэл тэнд нь дор хаяж зургаан хүн ажиллах хэрэгтэй болно. Хоёр жилийн дараа засвар үйлчилгээ хийх шаардлагатай гээд олон асуудал ундарна. Тэгвэл халуун ус барихад 50 сая төгрөг шаардлагатай бол 30 саяыг нь сангаас гаргая, үлдсэнийг нь иргэд ах дүү хамаатан саднаараа нийлдэгсэн үү яаж ийж бүрдүүлээд ашиглаад эзэмшээд яв гэдэг зарчмаар гэсэн үг л дээ.  Бид орон нтугийн хөгжлийн сангийн хөрөнгөө хэмнэж байна, нөгөө талаар иргэдээ орлоготой, ажлын байртай болгож байна. Цаашлаад тогтвортой сайн ажиллуулаад явбал тэр хүний хувийнх нь өмч болгоод өгье. Иргэд хөрөнгөтэй болно. Аливаа ажлыг аль болох оновчтой зөв зохион байгуулах юмсан гэж  хичээж явна.

-Ер нь танай сумын хувьд тулгамдаж буй асуудал хэр олон байна вэ?
-Ховд хот маань 330 жилийн түүхтэй ч дэд бүтцийн хувьд хоцрогдмол. Газар доорх хот, цэвэр бохир ус, халаалтын асуудал гэхэд зардал их шаарддаг учраас орон нутгийн хөгжлийн сан эсвэл хэдэн залуу шийдчихэж чадахгүй л дээ. Бодох зүйл их л байна. Иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулахад чиглэн ажиллаж байгаа ч цаашдаа сайн туршлагуудыг нэвтрүүлмээр, ярилцмаар зүйл олон бий.

-Засгийн газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг дунд бизнесийг дэмжих гэхчлэн олон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Орон нутагт хэр өгөөжтэй байна вэ?
-Засгийн газрын 134 дүгээр тогтоолын дагуу сум хөгжүүлэх сангийн зөвлөлийг байгуулаад бага хүүтэй зээлийн журам боловсруулаад явах нь үр өгөөжтэй гэж харагдаад байгаа юм. Банкны жилийн хүү 20 орчим хувь байхад манай сум хоёр хувийн хүү тогтоосон. Маш том  дэмжлэг болж байгаа нь харагдаж байна л даа. Нийтэд ил тод шалгаруулалт зарласны дагуу бичсэн төслөө ил тод хамгаалаад зээлээ авч байгаа юм. Хардлага сэрдлэггүй, яг зөв хүндээ очиж байгаа болохоор бичил бизнесийг дэмжих хөтөлбөр үр дүнтэй байгаа. Мөн сум орон нутагтаа 40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олон ажил хийж байна. Ганц худалдаж авч болдоггүй зүйл бол туршлага, мэдлэг. Тэр утгаараа ахмадууд маань мэргэжил мэргэжлээрээ бүлэг болж зөвлөх үйлчилгээ үзүүлдэг болсон. Ингэснээр ажил ч сайжирна.

-Нийслэлтэй ойр бол орон нутагт нь ажил олдохгүй байсан ч хотод очоод амь зогоогоод байдаг. Харин алслагдмал аймаг сумын иргэд хэрхэн амьдардаг бол. Танай суманд ядуурал, ажилгүйдэл хэр байна вэ?
-Нэг үе хөдөөд ажил олддоггүй, амьдрал хэцүү байсан. Харин одоо байдал өөрчлөгдсөн гэж ам бардам хэлнэ. Бүтээн байгуулалтын ажил ихээр өрнөж, олон барилга байшин баригдаж байна. Одоо бизнес эрхлэгчид маань хүний нөөцийн асуудал хэцүү, ажиллах хүч хомс байна гэх болсон. Нөгөө талдаа залуус Сэрүүлэг дээд сургуулийн солонгос хэлний ангид орноо гэдгээ болиод МСҮТ-д оръё, төгсөөд ажилтай гэх хандлагатай болж.  Ядуурал бол аль ч нутаг оронд тодорхой хэмжээнд байдаг. Ховдын ард түмэн дайчин бүтээлч хөдөлмөрч мөн чанартай гэдгээрээ онцлог. Үнэхээр ажил олоод хийгээд амьдрал ахуйгаа сайжруулъя гэсэн хүмүүст ажлын байр хангалттай л байна. Мөн Хөшөөтийн уурхайтай аймгийн Засаг дарга гэрээ хийхдээ тэнд ажиллаж байгаа хүний 70-аас доошгүй хувь нь монгол ажилчин, тэдний тодорхой хувь нь нутгийн иргэд байна гэсэн заалт тусгаж өгсөн. Манайханд ажиллах боломж бүрэн бий.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан