Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Заллага
Улс, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байгаа Үенч нутгийн хөдөлмөрч ард иргэд, Монгол түмнийхээ амар амгаланг айлтган мэндчилье. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч, иргэдээ ажилтай орлоготой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй, аюулгүй аж төрөх нөхцөл боломжийг хангахад чиглэсэн бодлого баримтлан, аливаа үйл ажиллагаандаа иргэдийнхээ санал хүсэлтийг тусган хэрэгжүүлж, Монгол Улсын “ТЭРГҮҮНИЙ СУМ” болох томоохон зорилт тавин ажилласны хүчинд 2013 оны ажлаараа улсдаа манлайлж хүссэн зорилгоо биелүүлж чадлаа. Сум орон нутагтаа ажиллаж амьдрах, сум орон нутгаа гэсэн иргэдийн маань чин хүсэл, ажилсаг хөдөлмөрч зан чанар Үенч сумын Улсын тэргүүний сум гэсэн хүндэт алдарт хүргэж чадсан юм. Бид 2014 онд ч чамгүй их бүтээн байгуулах ажил хийж, сумын төвөө гэрэлтүүлэгтэй, цэвэрхэн, ногоон орчинтой болгохын төлөө ажиллаж байна. Тэргүүний сум гэсэн алдраа мялааж сум орон нутагтаа есдүгээр сарын 10-12-нд мялаалгын баяраа хийхээр төлөвлөн бэлтгэл ажлаа хангаад буй. Энэхүү баяртаа сум орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт ёуугаа нутгийн уугуул, суугуул иргэдээ урьж байгааг маань хүлээн авна уу. Үенч сумын зон олны нэрийн өмнөөс та бүхэндээ ажлын өндөр их амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ҮЕНЧ СУМЫН ЗАСАГ ДАРГА Э.УРТНАСАН
0 Сэтгэгдэл