Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Тэнгэр баганадах Их Майдарын “тулгын гурван чулуу”-г заллаа
Бурхан багшийн сургаальд шашин доройтох цаг ирэх тухай нэгэнтээ айлдсан байдаг. Үүнийг цөвүүн цаг хэмээн нэрийддэг бөгөөд эл цөвүүн цагийг гэтэлгэхээр эрхэт тэнгэр, гандан диваажингийн орноос Майдар бурхан заларч, өөрийн шашныг дэлгэрүүлнэ хэмээн бурханы шашинд сүслэн номлодог. Иймийн учир бурханы шашныг доройтуулалгүй сахин барьж, Майдар бурхантайгаа хурдан түргэн учрахын бэлгэдлээр шашны хүрээ хийдүүд жил бүр Майдар ирэх зан үйлийг үйлддэг учиртай.

Тэгвэл сүсэгтэн олны итгэл үнэмшилээр амилж буй Их Майдар бурханы хөшөөт цогцолбор хотоос 50 км зайд буюу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Өгөөмөрийн аман дахь Зүрх хайрхан уулын бэлд сүндэрлэж байна. Хэмжээгээрээ Азид төдийгүй дэлхийд тэргүүлэх уг хөшөө нь уран барилга, шашин, соёлын шинэлэг хэв шинжийг агуулсан асар том бүтээн байгуулалт болох юм.

“Их Майдар” төслийн хүрээнд өрнөж буй эл ажлын эхний шатанд 54 метр өндөр Майдар бурханы бодьсатва дүр, 108 метр Зарлиг увдисын суварга босох бол цаашид 108 мянган га талбайд Майдар эко хотыг бүтээн босгох их ажил өрнөнө.
Зуны адаг сарын шинийн наймны билэгт сайн өдрийг тохиолдуулан Их Майдар төслийнхөн, Гандантэгчинлэн хийд болон бусад холбогдох байгууллагууд II Жавзундамба хутагт болоод Ламын гэгээн Манзушир хутагтын өргөөний шавыг тус тус тавилаа. Мөн X Богд Монгол нутгаас тодроно гэсэн төлгийн дагуу түүний өргөөний шавыг тавих ёслол болсон юм. Майдар цогцолборын тулгын гурван чулуу гэж болохуйц дээрх гурван өргөөний шав тавих ёслолд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба, гавж Д.Чойжамц, Далай ламын Найчин Чойжин Түвдэнготов, ССАЖЯ, Төв аймгийн Засаг даргын тамгын газар болон “Жавзундамба хутагт” төвийн төлөөлөл оролцсон юм.

Майдар бурхан хөх тэнгэрийн оноос хөвчин дэлхийд залрахдаа ногоон морь хөлөглөн ирнэ хэмээдэг учир ёслолын үеэр хээрийн салхинаас өөр хэн ч үл зайдалсан ногоон зүсмийн морь сэтэрлэн тавьсан. Мөн Монгол түмэн эртнээс хүслээ шивнэн тэнгэрт дуут сум харвадаг байсан уламжлалаар гурвантаа дуут сум харваж Их Майдарын эрин саадгүй ирэхийг билгэшээсэн. Үүний дараа Төв аймгийн адуучдын дунд “Адуучин” тэмцээн болон хурдан дааганы уралдаан зохион байгуулсан юм. Эхдээ яарсан исгэл даага харвах сумнаас хурдтай байж Төв аймгийн Сэргэлэн сумын уяач н.Ариунболдын бор даага түрүүлж торгон жолоо өргүүлсэн.

Ийнхүү нар хур нь тэгширсэн билэгт сайн өдөр Их Майдар цогцолборын тулгын гурван чулууг залж сүсэгтэн олон хуран чуулж наадсан юм.
Шав тавих ёслолын үеэр Их Майдар цогцолборын барилга угсралтын ажлыг гардан гүйцэтгэгч “GPST”ХХК-ийн захирал, ерөнхий инженер О.Ганболдтой ярилцлаа.
-Майдар бурханы хөшөө угсралтын ажил эхэлсэн байна. Ер нь, ажлын явц хэр байна вэ?
-Барилга угсралтын ажил ерөнхийдөө графикийн дагуу явж байна. Одоогийн байдлаар Майдар бурханы бодьсатва дүр болон 108 метр өндөр Зарлиг увидасын суваргын ажил арван хувьтай байгаа. Хэдий ажил төлөвлөгөөний дагуу явагдаж буй ч улс орны эдийн засгийн байдлаас үүдэн удааширч байгаа зүйл ч бий.
-Монголд төдийгүй дэлхий дахинд томд тооцогдох асар том бүтээн байгуулалтыг удирдан гүйцэтгэж буй хүний хувьд таны сэтгэгдлийг сонирхоё?
-Миний болоод манай байгууллага, ажилтан албан хаагчдын хувьд нэр хүндийн хэрэг болж байна. Хожмын өдөр түүх болон үлдэх эл том бүтээн байгуулалтыг гүйцэтгэнэ гэдэг асар их хүндэтгэл. Мэдээж бүтээн байгуулалт талаасаа асар том төдийгүй монголчууд бие даан өөрсдөө хийж буй хамгийн том ажил. Ер нь, хараад байхад дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад зайлшгүй бэлгэ тэмдэг, нэрийн хуудас нь болсон томоохон хөшөө дурсгал, барилга байшин байдаг. Энэ нь ч жуулчдыг татах хамгийн сайн өгөөш болдог гэж болно.
-Бурханы сэрэг дүр болон суваргын ажил 2016 онд дуусах ёстой байх аа?
-Тийм, ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар 2016 он гэхэд суварга болоод Майдар бурханы маань сэрэг дүр бүрэн босох ёстой юм. Хэрэв эдийн засгийн байдал тааламжтай болж эхэлбэл 2016 ондоо багтаад эко хотынхоо ажилд орно гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Материал түүхий эдээ хаанаас татаж байна?
-Бетон арматураа 100 хувь үндэсний үйлдвэрлэгчдээс авч байна. Харин ган бүтэц буюу бурханы биеийн хэсгүүдийг БНХАУ-ын Бугат хотоос нийлүүлж, манай ажилчид угсралтыг нь гүйцэтгэж байна даа.
-Хөшөө маань хэчнээн бүрдэл хэсгээс бүтэж байгаа бол?
-Яг тэд эд гэж хэлэхэд хэцүү. Ямартай ч маш олон том, жижиг хэсгээс бүтэж байгаа. Одоогоор бүрдэл хэсэг, ган хийц бүгд ирчихсэн, угсралтын ажил л үлдээд байна.
-Шинээр туршиж, ашиглаж байгаа материал, технологи байгаа юу?
-Яг шинэ юм бол байхгүй. Ерөнхийдөө дэлхий дахины барилгын норм, стандарт тэр бүгдэд нийцүүлж ажиллаж байна. Гэхдээ урьд хожид Монголд хийгдээгүй зүйл гэвэл маш өндөр технологийн ган хийц, бетон ашиглаж байгаагаараа онцлог.

О.Ганболд: Монголд хэрэглэгдээгүй маш өндөр технологийн ган хийц, бетон ашиглаж байна
Шав тавих ёслолын үеэр Их Майдар цогцолборын барилга угсралтын ажлыг гардан гүйцэтгэгч “GPST”ХХК-ийн захирал, ерөнхий инженер О.Ганболдтой ярилцлаа.-Майдар бурханы хөшөө угсралтын ажил эхэлсэн байна. Ер нь, ажлын явц хэр байна вэ?

0 Сэтгэгдэл