Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарыг огцруулахыг шаардав

“Гал үндэстэн”, “Цөмийн аюулгүй Монголын төлөө”, “Нэгдсэн Монгол”, “Тусгаар Монголын төлөө” ТББ-ын төлөөллүүд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарыг огцруулахыг шаардаж байгаа тухайгаа мэдээлэл хийлээ.

“Гал үндэстэн холбоо” ТББ-ын тэргүүн Я.Хундаганай, “Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар Монгол Улсын хуулийг зөрчин, ял эдэлж буй хүнтэй уулзсан. Тиймээс УИХ-ын тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 6.9.1-д заасны дагуу УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн бол “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр “Засгийн газрыг огцруулах шаардлагыг дахин УИХ-д хүргүүлнэ. Л.Гансүхийн холбогдсон хэрэгт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үүрэг оролцоо их байсан нь энэхүү уулзалтаас нь харагдаж байна. Иймд түүнийг нэн даруй Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулахыг шаардаж байна” гэв.

“Гал үндэстэн” холбооны таван гишүүн ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад ял эдэлж байгаа. Тэдний гурвынх нь биеийн байдал хүнд байгаа аж. ШШГЕГ-ын харьяа Хархорин дахь хорих ангид ял эдэлж байсан С.Дашцэрэн долоо хоногийн өмнө хагалгаанд орж, элэгнийхээ 65 хувийг авахуулсан ба өчигдрөөс ухаан орсон гэнэ. Мөн Амгалангийн хорих ангид ял эдэлж буй Г.Болдбаатар, “Ганц худагт” хоригдож буй Ж.Ганболд нарын бие муудсан байна. Тиймээс эрүүл мэндийн шалтгаанын улмаас ял эдлэх боломжгүй дээрх хүмүүсийг Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалыг харгалзан үзэж, хорихоос суллуулах хүсэлтийг ШШГЕГ-т гаргасан бөгөөд одоогоор хариу ирүүлээгүй байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан