Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Газрын цахим бүртгэлд 142 мянган иргэн бүртгүүлжээ
52 байршилд 15309 га газар иргэдэд өмчлүүлэхээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гарч энэ сарын 1-нээс эхлэн цахим бүртгэлийн ажил эхлүүлээд байгаа. Үндсэндээ 15 хоногийн хугацаанд үргэлжлэх цахим бүртгэл зургаа дахь өдөртэйгөө золголоо. Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Тариан булагийн нэгдүгээр хэсэг, Баганхангай дүүргийн хоёрдугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд цахим системийн тусламжтайгаар иргэдийн хүсэлтийг хүлээн авч байгаа юм. Олгох газрын тоо хязгаартай ч иргэд итгэл найдвараа алдалгүй бүртгүүлсээр байна. Өчигдөр оройны байдлаар Баянзүрх дүүрэгт заасан 909 газарт гэхэд 47615 иргэн бүртгүүлжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 4189 газарт 46548 иргэн, Хан-Уул дүүргийн 869 газарт 34780 иргэн бүртгүүлжээ.  Харин алслагдмал дүүргийн хувьд өрсөлдөөн харьцангуй гайгүй болох бололтой. Багахангай дүүргийн 1483 газарт 3836, Багануур дүүргийн 7504 газарт 9219 иргэн л бүртгүүлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан