Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Барилгын зарим тусгай зөвшөөрлийг ТББ-аас олгохоор боллоо
Барилга, хот байгуулалтын яамнаас хувийн хэвшилд олгодог үйл ажиллагааны хэд хэдэн төрлийн зөвшөөрлийг тус салбарын төрийн бус байгууллагаар дамжуулан гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх гэнэ. Засгийн газар дараах төрлийн үйлчилгээний эрхийг яамнаас шилжүүлэх тогтоол гаргахаар болжээ. Үүнд, хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг, төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл багтана. Энэ чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлснээр барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хууль тогтоомжид заасан салбарын техникийн бодлого боловсруулж, нэвтрүүлэх болон бусад өргөн хүрээний асуудалд илүү анхаарч ажиллах, бодлогоо барьж, төсөл хөтөлбөр санаачлан ажилласнаар хүний эрүүл мэнд, амь нас, байгаль орчинд сөрөг нөлөөгүй барилга байгууламж барьж, чанар аюулгүй байдал хангагдана гэж үзжээ.
Дээр дурдсан чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээнд талуудын хүлээх үүрэг хариуцлага, санхүүгийн асуудлыг тодорхой тусгаж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд даалгав.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан