Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Африкт зорчихгүй байхыг анхааруулав

Эбола цусархаг халууралт өвчний улмаас Африкт онцгой шаардлага гарахгүй бол аялал, жуулчлал, албан болон хувийн ажлаар түр хугацаагаар зорчихгүй байхыг анхаарууллаа.

 Гвиней улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр энэ оны дөрөвдүгээр сарын 07-ны байдлаар Эбола цусархаг халууралтын нийт 151 тохиолдол бүртгэгдсэнээс 98 нь нас баржээ. Батлагдсан өвчтөний 14 тохиолдол нь эрүүл мэндийн ажилтан байснаас 8 нь нас барсан байна. Энэ нь эмнэлгийн нөхцөлд халдвар тархах эрсдэлтэйг харуулж буй юм.

Өвчин гэнэт эхэлж, 39-40 хэм хүртэл халуурах, толгой өвдөж бөөлжих, дотор муухайрч, цаашид цусаар бөөлжих, эхлээд усаар, цаашдаа цусархаг шингэнээр суулгах, хэвлийгээр тархмал өвдөх, сэтгэц өөрчлөгдөж нойрмог болох, нүдний салстын судсууд өргөсөн улайж өвдөх, зүрхний булчин үрэвсэж, артерийн даралт буурах, элэг дэлүү томрох, их биеэр гүвдрүүт тууралтууд гарах зэрэг шинж илэрвэл уг өвчний шинж тэмдэг хэмээн эмч нар хэллээ.

Халдвар ихэвчлэн ахуйн замаар тархах боловч агаар дуслын болон бэлгийн замаар халдварлаж болохыг тогтоожээ. Мөн ариутгаагүй зүү,  тариураар ч халдвар дамжих аж. Халдвартай цус, шүүрэл, эрхтэн, үрийн шингэнтэй шууд харьцахад хүнээс хүнд халдвар тархдаг байна.

Манай оронд гадаад харилцаа,  аялал, жуулчлал, зам тээврийн хөгжил, дэлхийн цаг уурын дулааралттай холбогдон уг өвчнийг  судалж мэдэх, мэдээлэлтэй байх шаардлага гарч буйг мэргэжилтнүүд сануулж байна.

0 Сэтгэгдэл
цэргүүдээ явуулчихсан ш дэ харанхуй толгойнууд ардын хүүхдийн зовлонгоор цүдийсэн хурандаанууд
mongol uls nögöö tuslamjiin tsergee yavuulahaa bolij uz
АФРИК БҮҮ ЯВ,МОНГОЛ ДИЙЛЭХГҮЙ ШҮҮ? МУУГАА МЭДЭЭД ХАР ЦАРАЙТАЙ Л БОЛ ХИЛ ДЭЭРЭЭСЭЭ БУЦААГААД БАЙ ЭЭДЭЭ АМЬТАН БОЛНО ШҮҮ,БҮҮ ҮЗЭГД,ДОХ ХОЛ ГЭЭД Л БАЙСАН ЯАЛАА, ОДОО ТЭРЭН ШИГ ИХ ЮМ АЛГА БАЙНА ШҮҮ,МУУ ЮМ ХОЛУУР ӨНГӨРӨӨСЭЙ ТҮЙ ТҮЙ ТҮЙ АГААР САМААРАНЗАА АУГАА ИХ ХӨХ ТЭНГЭР ӨРШӨӨ ХӨХ ЧОНО АЮУЛЫГ ЗАЙЛУУЛЖ УЛИАРАЙ
Хамгийн их уншсан