Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
”Эбола”-гоор нас барагсдын тоо 961 болов
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээлэлд дурдсанаар, амь насанд хүрэх аюултай “Эбола” вирусын халдвар аван нас барсан хүмүүсийн тоо 961 болжээ.

Баруун Африкт тархсан энэ вирусын тархалтыг олон нийтийн эрүүл мэндэд онц аюултай, олон улсад тулгамдсан асуудал болоод байна гэж ДЭМБ мэдэгдсэн юм.

Вирусын гаралтай уг өвчин Баруун Африкийн улсуудад, тодруулбал, Гвиней, Либери болон Сьерра-Леонд хурдацтай тархаж байна.

ДЭМБ-ын зөвлөснөөр, бүх улс “Эбола” тархсан улсуудаас очиж буй хүмүүсийг нарийн шалгаж, үзлэгт хамрагдуулах хэрэгтэй.

Энэ вирусын халдвар авсан тохиолдолд амь насаа алдах эрсдэл 90 хувьтай байна. Одоогоор үүнийг дарж, эмчлэх үр дүнтэй эмчилгээний арга, вакцин байхгүй байгаа юм.

Харин  “Эбола”-г дарах зорилгоор гаргасан  туршилтын эмийг хэрэглэж болох эсэхийг ДЭМБ ирэх долоо хоногийн даваа гарагт хэлэлцэнэ.

Шинэ эмийг аюулгүй болох нь тогтоогдсоны дараа хэрэглэхийг шинжээчид уриаллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан