Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
АСЕАН-ы сайд нарын уулзалтад анх удаа оролцов
Монгол Улс бүс нутгийн хамтын
ажиллагааны энэхүү чухал байгууллагын өндөр түвшний хуралд ийнхүү анх
удаа оролцож буй нь өндөр ач холбогдолтой үйл явдал бөгөөд Монгол Улс
Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцид өргөнөөр хамрагдах манай
гадаад харилцааны тэргүүлэх зорилтыг урагшлуулахад чиглэсэн томоохон
алхам болов.
Чуулга уулзалтын эхний өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд АСЕАН–ы мэдээллийн төвд олон улсын сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийв. Тэрээр олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаарх Монгол Улсын бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсний зэрэгцээ Монгол Улс АСЕАН–ы яриа хэлэлцээний түнш орон болох чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг тайлбарлан таниулав.
Хэвлэлийн бага хурлын үеэр Япон, Солонгос, Сингапур, Мьянмар Улсын сэтгүүлчид Монгол Улс ба хоёр хөршийн харилцааны бодлого, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх манай улсын санаачилга болох “Улаанбаатарын яриа хэлэлцээ”, АСЕАН болон бусад олон улсын байгууллагуудтай тогтоосон Монгол Улсын харилцаа зэрэг олон асуудлаар асуулт асууж хариулт авлаа.
Сайд Л.Болд АСЕАН–ы Гадаад хэргийн сайд нарын 47 дугаар чуулга уулзалтад оролцохдоо Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сэйнд бараалхаж, Гадаад хэргийн сайд Мун Лаунг Минтэй хоёр талын хэлэлцээ хийв.
Айлчлалын хүрээнд Монгол, Мьянмарын Гадаад хэргийн яамд хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан нь хоёр орны харилцааг идэвхижүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ боллоо.
Чуулга уулзалтыг залгуулан АСЕАН–д суурилсан Ази номхон далайн бүсийн хамтын ажиллагааны илүү өргөн хүрээний механизмууд болох Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт болон АСЕАН–ы Бүсийн чуулгын сайд нарын уулзалт үйл ажиллагаагаа үргэлжилсэн юм. Сайд Л.Болд эдгээр хуралд оролцохын хамт гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нартай хоёр талын уулзалтууд хийв.
ЗӨВ ШҮҮ
ЗӨВ ШҮҮ
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах
Улсын нийслэл Нэй Пи До хотноо энэ сарын 8–9–нд болсон Зүүн өмнөд Азийн
улсуудын холбооны /АСЕАН/ Гадаад хэргийн сайд нарын 47 дугаар чуулга
уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй
төлөөлөгчид АСЕАН–ы дарга орны тусгай зочноор уригдан оролцлоо.
Чуулга уулзалтын эхний өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд АСЕАН–ы мэдээллийн төвд олон улсын сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийв. Тэрээр олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаарх Монгол Улсын бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсний зэрэгцээ Монгол Улс АСЕАН–ы яриа хэлэлцээний түнш орон болох чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг тайлбарлан таниулав.
Хэвлэлийн бага хурлын үеэр Япон, Солонгос, Сингапур, Мьянмар Улсын сэтгүүлчид Монгол Улс ба хоёр хөршийн харилцааны бодлого, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх манай улсын санаачилга болох “Улаанбаатарын яриа хэлэлцээ”, АСЕАН болон бусад олон улсын байгууллагуудтай тогтоосон Монгол Улсын харилцаа зэрэг олон асуудлаар асуулт асууж хариулт авлаа.
Сайд Л.Болд АСЕАН–ы Гадаад хэргийн сайд нарын 47 дугаар чуулга уулзалтад оролцохдоо Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сэйнд бараалхаж, Гадаад хэргийн сайд Мун Лаунг Минтэй хоёр талын хэлэлцээ хийв.
Айлчлалын хүрээнд Монгол, Мьянмарын Гадаад хэргийн яамд хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан нь хоёр орны харилцааг идэвхижүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ боллоо.
Чуулга уулзалтыг залгуулан АСЕАН–д суурилсан Ази номхон далайн бүсийн хамтын ажиллагааны илүү өргөн хүрээний механизмууд болох Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт болон АСЕАН–ы Бүсийн чуулгын сайд нарын уулзалт үйл ажиллагаагаа үргэлжилсэн юм. Сайд Л.Болд эдгээр хуралд оролцохын хамт гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нартай хоёр талын уулзалтууд хийв.
0 Сэтгэгдэл
2014.08.11
2014.08.11



















