Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатарт эхэлнэ
МАХН-ынхан сандарч эхлэв үү

МАХН-аас уртаас урт мэдэгдэл гаргажээ. Түүндээ МАНАН-г бүрдүүлэх ёсгүйг ухуулан ойлгуулсан утга шингээж. Яагаад гэвэл сүүлийн үед Шинэчлэлийн Засгийн газрын ажиллах хугацаа дуусч, дараагийн залгамжлагчдын тухай яриа хөвөрч эхэлсэн. Тэр таамаг дунд нь МАХН-ынхан багтаагүй нь мэдэгдэл гаргах шалтгаан болсон аж. МАНАН буюу АН, МАН-ын хамтарсан засаг байгуулсан үед ямар муу муухай бүхэн байсныг нэхэн сануулаад тэгэхдээ өөрсдийгөө уснаас цэвэр авч гарахаа мартсангүй. Нийгэм, эдийн засгийг үндсээр нь өөрчлөх нөлөө, шийдвэр гаргах эрх тэдэнд бүрэн олдоогүй, байх ч үгүй гээд зүгээр л нэг хамтрагчид хэмээн тодотгож өгсөн байгаа юм. Хэрэв Шинэчлэлийн Засгийн газар ямар нэг яланд унавал МАХН-нд хамаагүй, бид засаг бүрэн бариагүй хэмээн цэвэр үлдэх магадлал өндөр бололтой.  

Засагт хамтарсан энэ хугацаанд МАН-тай хамтарч ажиллах сонирхол АН-ын зарим гишүүнд бийг тэд анзаарсан гэнэ. Ерөнхийдөө МАХН-ыг тоглоомоос гаргаж, МАН-тай хамтрах яриа, хэлцэл яваа нь нам дамжсан улс төр бизнесийн бүлэглэлийн зохион байгуулсан зүйл гэжээ. МАХН-нд алдаа дутагдал байгаагаа хүлээн зөвшөөрсөн мөртлөө хариуцлага тооцох талаар харин ч эсрэг байр суурь илэрхийлсэн байгаа юм. Тодруулбал тэд мэдэгдэлдээ “Өнөөгийн Засгийн газарт шүүмжлэлтэй хандах асуудлууд бий гэдгийг МАХН мэдэж байгаа. Мэдээд зогсохгүй энэ талаар хамтран ажиллаж байгаа Засгийн газар, түүний удирдлагад хэлж анхааруулж байгаа. Тэр тусмаа манай намаас томилогдон ажиллаж байгаа сайдуудын үйл ажиллагаанд ч шүүмжлэлтэй хандах асуудал бий, тэдгээр алдаа дутагдлыг нэн даруй засахыг шаардаж, шаардлагатай бол өөрчлөх хүртэл арга хэмжээ авч болно, тэгж ч чадна гэдгээ мэдэж байгаа.

Гэхдээ тодорхой албан тушаалтнуудтай хариуцлага тооцно гэдгийг улс оронд улс төрийн тогтворгүй байдал бий болгох, Засгийн газрыг ганхуулан унагах, МАНАН-г сэргээх явдал биш хэмээн ойлгож, тийнхүү улайран зүтгэх нь яавч зөв зүйтэй бодлого, үйл ажиллагаа биш хэмээн үзэж байна” гэжээ.

Энэ бол МАХН биш МАН-тай хамтрах л юм бол алдаа болно гэсэн сануулга аж. МАНАН-г эсэргүүцдэг намын дарга Н.Энхбаярт нь дахин зохиомол хэрэг тулгаж байгааг эсэргүүцэхээ мэдээж орхисонгүй. Намын байрыг нь хууль бусаар булаан авах гэсэн, намын даргыг нь буруутгасан зохион байгуулалттай хэрэг зориудаар бий болгож буй нам дамжсан улс төр бизнесийн бүлэглэл, тэдний гар хөл бологсдын үйл ажиллагааг зогсоохын төлөө тэмцэлд уриалжээ.

Парламентад суудалгүй намууд Засгийн газрыг огцруу­ла­хаар санал нэгдсэн. МАН-ынхан ч засгийн үйл ажиллагаа хангалтгүй байна хэмээн уна­гаах сонирхолтойгоо байн­га шахуу илэрхийлсээр бай­гаа. Ээлжит бус чуулган зайлш­гүй хуралдуулах нөхцөл бай­дал үүсээд байдаг. Хэрэв ээлжит бус чуулган зарлан хуралдуулах юм бол Засгийн газрын хувь заяаг хөндөх нь лавтай. Сөрөг хүчин нь дорвитой ажиллаж чадахгүй байгаа ч эдийн засаг хүндэрс­ний гол буруутан гүйцэтгэх засаг­лал болж таарна. Тий­мээс МАНАН байна уу, өөр ямар нь ч бай улс орноо өөд нь татаж, эдийн засгийн хям­ралаас гаргахын тулд олон­хигүй парламентад да­хиад хамтран засаг байгуулахаас өөр сонголт үлдээгүй. Бодит байдалтай эвлэрэхийг хүсэхгүй ч нөхцөл байдал ийм ярвигтай байхад Шинэчлэлийн Засгийн газарт боломж үлдсэн эсэх нь эргэлзээтэй. Тэгэхдээ АН-д хамтрагч хэрэгтэй учир МАХН-аас илүүтэй МАН хань болох байх гэсэн найдлага бий гэлцэх. Зүгээр нэг “бор шувуу”-нд МАХН-ынхан тэвдэж, учир байдлыг тайлбарлаж, үзэг цаас нийлүүлэн мэдэгдэл шидээгүй л болов уу. Ойрын үед нэг чимээ дуулдах нь ч дуулдах нь.
0 Сэтгэгдэл
MAHN odoo bur hetsuudnee. Altangadastai niilj baigaad uls ornoo uruuduulj . Ard tumnii amijirgaag ugui hiichihlee. Hariutslagaa huleeh bailgui dee. Umhii ma lnuud.
Хамгийн их уншсан