Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Монос групп мэдэгдэл гаргалаа

Фенобарбиталын төрлийн люминал эмийн тунг хэтрүүлснээс болж 17 нярай хүүхэд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнтэй холбоотойгоор Монос группээс мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд, “Монос групп Монголчуудынхаа эрүүл энхийн төлөөх үйлсэд 1990 оноос хойш тасралтгүй зүтгэж буй нийгмийн хариуцлагатай байгууллага билээ.2014 оны наймдугаар сарын 8 -ны өдөр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн дэргэдэх “Монос эх нялхас” эмийн сангаас “Эмийн үйлдвэр” ХХК-ийн “Фенобарбитал” эмийг хүүхдийн тунгаар өгөх байсныг том хүний тунгаар андууран өгч, алдаа гаргасанд гүнээ харамсаж байна.Мэргэжлийн ноцтой алдаа гаргаж эмийг буруу олгосон жор баригчийн хариуцлаггүй үйлдлийн өмнөөс Монос Группийн удирдлага, хамт олон хордлого авсан нярай, эцэг эхчүүд, гэр бүлийнхнээс албан ёсоор уучлалт гуйж байна.Тухайн өдөр  нийт 23 хүнд уг эмийг олгосон бөгөөд тус эмийн сангийн эрхлэгч маргааш нь жор баригчийн гаргасан алдааг жорын бүртгэлээс илрүүлэн, компанийн удирдлагад дуулгасан юм. Компанийн удирдлага тус эмийг худалдан авсан бүх иргэдтэй утсаар холбогдож, эм хэрэглэсэн 16 хүүхдийг эмнэлэгт хүргэх, эмчилгээг эхлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, улмаар 7 хүүхдийг уг эмийг өндөр тунгаар хэрэглэхээс урьдчилан сэргийлж чадсан болно.“Фенобарбитал” эм нь зарим хэвлэлд бичсэн шиг шинэ эм биш бөгөөд уг эмийг “Эмийн үйлдвэр” ХХК 50 гаруй жил үйлдвэрлэж байгаа юм. Мөн зөвхөн Моносын эмийн сангаар төдийгүй Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий 1-р зэрэглэлийн бүх эмийн сангаар үйлчилдэг болно.Зарим хэвлэлээр Монос групп нь мэргэжлийн бус залуу хүн ажиллуулсны улмаас ийм алдаа гарсан мэтээр бичжээ. Гэтэл хариуцлага алдсан жор баригч нь ЭМШУИС-ын харъяа Дархан хот дахь Анагаах ухааны дунд сургуулийн эм найруулагчийн ангийг 2013 онд төгсөж эм барих лицензийн шалгалтыг зохих ёсоор өгсөн, 1 жил ажилласан туршлагатай жор баригч байсан бөгөөд тухайн өдөр цэвэр хувь хүний анхаарал болгоомжгүйгээс үүдсэн алдаа гаргасан байна.Хэдийгээр энэ үйл явдал нь нэг ажилтны хайхрамжгүй үйлдлээс улбаатай боловч Монос группын удирдлага эмийн хордлого авсан нярай болон эцэг, эхчүүдтэй тогтмол харилцаатай байж 24 цагаар жижүүрлэн, шаардлагатай шинжилгээ, эм тариа зэргээр тусалж байгаа болно.Хуулийн байгууллагын шийдвэр хэрхэн гарахаас үл хамааран бид алдаа гаргасан ажилтанд хариуцлага тооцох бөгөөд нярай болон эцэг, эхчүүдтэй тогтмол харилцаатай байж, хордлогоос үүдсэн үр дагварыг арилгах чиглэлээр эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран байнгын идэвхитэй үйл ажиллагаа явуулах болно.

Мөн уг үйл явдал нь Эм хангамжийн салбарын хувьд томоохон сургамж болж буй бөгөөд цаашид дотоод хяналт, шалгалтаа улам сайжруулж ажиллана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье”гэжээ.

0 Сэтгэгдэл
Niigmiihee umnu huleesen uurgee bieluulj bgd chini bayrlaj bna busad companyiuud monosoos ulger jishee awah heregtei
Хамгийн их уншсан