Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
45 эмийн жор алдаатай бичигдсэн байжээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 31 эм хангамжийн үйлдвэрүүд болон эмийн сангуудад шалгалт явуулжээ.

Хяналт шалгалтаар эм хангамжийн байгууллагууд нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа, цуврал, үйлдвэрлэгч нь тодорхойгүй буюу стандартын шаардлага хангаагүй импортын болон дотоодын эмийн үйлдвэрийн эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчилдэг болох нь тогтоогджээ. Мөн эмийн сангууд нь аль нэгэн эмийн санд найруулан бэлдсэн эм, бэлдмэлийг бусад эмийн сангуудад түгээж улмаар тогтвортой байдал нь бүрэн судлагдаагүй, хүчинтэй хугацаа нь дууссан эмээр үйлчилж байсан зэрэг нийтлэг дутагдал их илэрсэн байна.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм буюу Фенобарбитал гэх мэтийн эм зарж байсан 15 эмийн санг олж тогтоожээ. Өөр нэгэн ноцтой дутагдал илэрсэн нь жор бичилтийн талаар эм баригч нар мэргэжлийн алдаа гаргадаг болох нь батлагдсан байна. Тухайлбал, 81 жорыг шалгаж үнэлгээ өгөхөд 45 жор алдаатай бичигдсэн байжээ.

Мөн эм хангамжийн байгууллагуудын 10 орчим хувь нь байр савны талаар учир дутагдалтай болох нь шалгалтын явцад илэрсэн байна. Гэхдээ энэ нь 2010 оны мөн үетэй харьцуулахад эм хангамжийн байгууллагуудын байр савны асуудал харьцангуй сайжирсан талаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагч онцоллоо. Тус шалгалт цаашид үргэлжлэх юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан