Билгийн

Доллар (USD)

2863.0

Улаанбаатар

+30°C
USD / 3596.0₮
CNY / 504.9₮
KRW / 2.73₮
SEK / 401.2₮
JPY / 25.27₮
RUB / 52.97₮
EUR / 4283.0₮
CHF / 4614.0₮
GBP / 5012.0₮
HKD / 459.5₮
CAD / 2677.0₮
AUD / 2428.0₮
SGD / 2863.0₮
NZD / 2255.0₮
TRY / 92.4₮
USD / 3596.0₮
CNY / 504.9₮
KRW / 2.73₮
SEK / 401.2₮
JPY / 25.27₮
RUB / 52.97₮
EUR / 4283.0₮
CHF / 4614.0₮
GBP / 5012.0₮
HKD / 459.5₮
CAD / 2677.0₮
AUD / 2428.0₮
SGD / 2863.0₮
NZD / 2255.0₮
TRY / 92.4₮
USD / 3596.0₮
CNY / 504.9₮
KRW / 2.73₮
SEK / 401.2₮
JPY / 25.27₮
RUB / 52.97₮
EUR / 4283.0₮
CHF / 4614.0₮
GBP / 5012.0₮
HKD / 459.5₮
CAD / 2677.0₮
AUD / 2428.0₮
SGD / 2863.0₮
NZD / 2255.0₮
TRY / 92.4₮
USD / 3596.0₮
CNY / 504.9₮
KRW / 2.73₮
SEK / 401.2₮
JPY / 25.27₮
RUB / 52.97₮
EUR / 4283.0₮
CHF / 4614.0₮
GBP / 5012.0₮
HKD / 459.5₮
CAD / 2677.0₮
AUD / 2428.0₮
SGD / 2863.0₮
NZD / 2255.0₮
TRY / 92.4₮
“Алтан гадас”-ын засаглалд төгсгөл ирэв үү


Өнөөдөр эрх барьж буй АН 2000 оны сонгуулийн дараа таван намын нэгдлийн үр дүнд бий болсон улстөрийн хүчин. Энэ утгаараа дотоод зөрчил нь үе үе цухалздаг. Өөрөөр хэлбэл, бие даасан намын шинжээ санагалзсан амбиц нь фракц хэлбэрээр илрэх нь олонтаа. Ялангуяа одоогоос долоо найман жилийн өмнө АН бүлэглэлүүдийнхээ зөрчлөөс болж бараг л задрах бутрахдаа тулж байсныг Монголын улстөрийн түүх хэзээ ямагт гэрчилнэ.

2004 оны сонгуулийн дараа УИХ-д тэнцүүхэн суудал авсан МАХН /МАН/, “Эх орон-Ардчилал” эвсэл хоёр хамтарч Их эвслийн Засгийн газар гэгчийг байгуулж, Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар томилов. Удалгүй “Эх орон-Ардчилал” эвсэл задарч М.Энхсайханыгаа “өшиглөөд” намын дарга болсон Р Гончигдорж тэргүүтэй УИХ дахь “Алтан гадас”-ын төлөөллүүд  МАХН-ын бүлэгт оров. 62 -ын бүдүүн бүлэг ийнхүү үүссэн түүхтэй.

Харин Э.Бат-Үүл, Р.Амаржаргал хэдхэн “эсэргүүн” энэ хувилбарыг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж бүлгийн гадна үлдэв. МАХН-д “урвасан” АН-ын 25 гишүүн “Тэлээ хурганууд” гэдэг “алдар” хүртэв. Үүнээс болоод л АН дотор үл ойлголцол бий болж эхэлсэн. Тухайн үед АН-д “Алтан гадас”-аас гадна Баабар тэргүүтэй Зүүн хойд Азийн нийгэмлэг,  Р.Амаржаргал нарын МҮДН, Х.Баттулга  нарын “Ардчилсан холбоо”, Н.Нанжид, Д.Хишигбат нарын “Намаа аврах хөдөлгөөн”, Э.Золбаяр, Д.Болдхуяг тэргүүтэй “Намаа шинэчлэх бүлэг” зэрэг хэд хэдэн бүлэглэл нийгэмд нэгэнт ил болоод байлаа. Тэд “Алтан гадас”-тай туйлын хүч тэнцвэргүй тулаан хийж эхэлсэн. Гэвч “Алтан гадас”-ын цар хүрээ тэлж, нөлөө нь хэдийнээ бэхжсэн байсан учир бусад фракцдаа боломж олгоогүй.

“Алтан гадас” бүхэл бүтэн улстөрийн намын бодлогыг тодорхойлох хэмжээнд хүрсэн юм. Энэ л хандлага тус нам дахь дотоод зөрчлийг улам гааруулж эхэлсэн бөгөөд АН дахь олонх байнга шахам довтолгоонд өртөх болов. Үүнээс болоод ч тэрүү 2008 оны сонгуулийн дараагаас “Алтан гадас”-ынхны  байр суурь харьцангуй  зөөлөрч, улмаар бусад фракц бүлэглэлүүдтэйгээ хамтарч ажиллах болсон. Үүний нэг илрэл нь МАНАН-гийн Засгийн газар байгуулагдахад АН-ын “Ардчилсан холбоо” фракцийн тэргүүн Х.Батулгад сайдын суудал өгсөн явдал юм. Гэхдээ л С.Эрдэнэ, Н.Батбаяр, Д.Ганхуяг нар намынхаа удирдлагууд руу, өөрсдийн сайд нар руугаа үе үе дайрсаар байлаа. 2012 оны сонгуулийн дараа эдгээр хүмүүс бүгдээрээ Засгийн газрын гишүүн болсноор байдал арай намжив.

Гэхдээ 2013 оны намар А.Мурат зэрэг УИХ-ын экс гишүүд АН-д шинэ жигүүр байгуулж байгаагаа зарласан. Бас л нэг фракц нэмэгдэж байна гэсэн үг. Ингэснээр тус нам одоогоор “Алтан гадас”, “Кроун”, “МҮДН”, “Шонхор”, “Ардчилсан холбоо” гэсэн бодитой хэд хэдэн бүлэглэлтэй болоод байна. Одоохондоо Р.Гончигдорж, Н.Алтанхуяг, С.Баярцогт нарын тэргүүлдэг “Алтан гадас” фракц АН-ын бодлогыг тодорхойлсон хэвээр. Гэхдээ юм бүхэн цаг хугацаатай байдаг шиг тэдний хаанчлалд хэмжээ хязгаар байсныг тооцоолоогүйд гол алдаа байсныг өнөөдрийн үйл явц харуулж байна. АН бол нэг том фракц биш улстөрийн хоёр том хүчний нэг нь шүү дээ.

Д.Лхагвадорж

0 Сэтгэгдэл
АН 2012 оны сонгуульд гарч ирсэнээр их зүйл хийж байгаа нь үнэн ш дээ. нийгэм нэлээд өөрчлөгдөж байна
энэ их чадварлаг улсууд асар олон байхад, чадваргүй байж олон энгийн ядарсан өрх гэр,үр хүүхдүүдийн амьдралыг доройтуулж, өөрсдөө ажлын байраа олоод зар суртаилгаагаа хийгээд, гадаа гандаж, өндөр түрээстэй байр хөлслөн суун, хуулийн дагуу хөдөлмөрлөн байгаа иргэдийг зар суртачилгааг хуу татан буулган хаяж, орлогын эх үүсвэрийн нь хаан боогдуулах ямар шаардлага байна вэ, ИРГЭН ХҮН БҮР Л МУ-ын хуулийн дагуу аж ахуй эрхэлж орлого олон ар гэрээ тэжээн, улсад татвараа тушааж,нийгэмд хариуцлагаа үүрэн амьдарвал улс эх орон мань хөгжмөөр юм, ЕС хийж,улс орноо өөд нь татахаар олон сайхан улсууд энэ гцдамжаар дүүрэн холхиж байна дөө,
Нам дотор хагалах сонирхол хэн бүхэнд байгаа нь тодорхой харагдаж байх шивдээ. Алтанхуяг гарч ирээгүй бол Төрийн 3 өндөрлөг орон нутагт ялалт байгуулахгүй байсан шүү. Юу үнэн энэ үнэн.
Setgegdel bichigchid unen medreltej bnaa
2008-7-1-д олон залуусыг баривчилж 5 -г буудан хороочихоод байхад алтангадас үүн дээр нь дөрөөлж сайдын суудлууд авч засагт орсон. хариуцлага гэсэн үг ярьж элбэг даргаас суудлыг нь булаан авсан алцанхуяг өөрөө ёрөөөсөө хариуцлагаа үүрдэггүй. охин хүргэн базуудтайгаа нийлээд монголын төрийг компани болгоод бизнёс хийгээд байна.
Нам дотор хагалах сонирхол хэн бүхэнд байгаа нь тодорхой харагдаж байх шивдээ. Алтанхуяг гарч ирээгүй бол Төрийн 3 өндөрлөг орон нутагт ялалт байгуулахгүй байсан шүү. Юу үнэн энэ үнэн.
цааз*****
buulgaad shorond hiisen tsagt l mongoliin ardchilal sehnee
Hutsdag ha ltar ve. Buulgahgui tegeed burmusun samruulah ni uu. Hurdhan buulgaj idsen uusan buhniig ni butsaaj ulsad niiluuleh heregtei
конец төгсөв
samarch duuslaa shuu ogtsruuliya huvalzuud
Ene zasgiig neg tsagiin ch omno hurdan ogtsoruulah estoi yum bnaa
алтангадас монголыг 24 жил дампуурууллаа. хулгай дээрмээ охин хүргэн базуудтайгаа ил цагаан хийгээд ... түүнийг нь нам нь ч сөрөг хүчин нь хараад явдаг улс монголд л байна даа.
Засгаар оролдох хэрэггүй ээ ард түмэн минь Эгэл жирийн бид л хохирно Үүнийхээ оронд тэр Алцанхуягийг нь тал талаас нь хэмлээд сууж байсан нь дээр
Hutsdag ha ltar ve. Buulgahgui tegeed burmusun samruulah ni uu. Hurdhan buulgaj idsen uusan buhniig ni butsaaj ulsad niiluuleh heregtei
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан