Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Залуу хуульчид Б.Хурцын хууль бусаар томилсон гэв
Залуу хуульчдын “Хос дэнс” клубийнхэн Б.Хурцыг АТГ-ын дэд даргаар томилсон нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Энэ талаар тус клубийн тэргүүн А.Гантамир “Манай байгууллага Ерөнхийлөгч болон УИХ, Засгийн газар гэх мэт Үндсэн хуулийн субъект байгууллагуудын томилсон албан тушаалтнуудтай холбоотой томилгоог Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаж эхэлсэн. Шүүх, прокурор, АТГ, гааль, тагнуул зэрэг байгууллага ч багтана. Эдгээр байгууллагын удирдах албан тушаалтнуудын томилгоог Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаад АТГ-ын дэд даргаар Б.Хурцыг томилсон нь Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандаад байна. Учир нь, АТГ-ын дэд дарга Б.Хурц нь АТГ-ын дэд даргын албанд тавигдах хуулийн шаардлагыг биелүүлээгүй болох нь баримтаар нотлогдсон. Түүнийг төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй гэх зэрэг таван шаардлагыг хангасан эсэхийг зургаан сарын турш судалсан. Холбогдох бүх байгуулагаас шаардлагатай материалыг авсан. Та бүхэн АТГ-ын цахим хуудсаас Б.Хурцын танилцуулгыг хараарай. Түүнийг хуульч мэргэжилтэй гэсэн байна.
Гэтэл Б.Хурц нь 1999-2000 онд ОХУ-ын Аюулгүй байдлын академид 10 сар суралцаж төгссөн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу бол Эрх зүйч мэргэжлийг 10 сард эзэмших боломжгүй” гэв. Ингэж 50 хуульч нэгдэн нэг асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагүй гэдгийг онцолсон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан