Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
”Тансаг зэрэглэлийн такси” үйлчилгээг нэвтрүүлжээ
“VIP taxi service” компани тансаг зэрэглэлийн такси үйлчилгээг иргэдэд хүргэж эхэлжээ. Үйлчлүүлэгчдийн тав тухыг дээд зэргээр хангах зорилгоор энэхүү үйлчилгээг гаргаад удаагүй байгаа аж.

“VIP” таксинууд бүгд  хар өнгийн “соната-7” маркийн машин юм байна. Таксинд угтах үйлчилгээг нэвтрүүлсэн төдийгүй нойтон, хуурай сальфетик, бакус, цэвэр ус зэрэг ахуйн зүйлсийг зорчигчдод зориулан бэлджээ. Үүнийг тухайн зорчигч үнэгүй хэрэглэх гэнэ.Тус компанийн таксинууддаа GPS буюу байршил тогтоох төхөөрөмж суурилуулжээ. Мөн тарифаа метрээр тооцдог байна. Тодруулбал, 100 метрт 300 төгрөг бөгөөд нэг км-т 3000 төгрөгөөр үйлчилдэг аж. Дугуйнд нь тусгай мэдрэгч төхөөрөмж, ухаалаг тоолуур суулгасан  учир жолооч тоолуураас илүү мөнгө үйлчлүүлэгчээс авах боломжгүй гэнэ. Түүнчлэн эл таксинд карт уншигч суурилуулжээ. Удахгүй “WiFi” суурилуулахаар бэлтгэж байгааг тус компанийнхан хэллээ. Цаашид тус компани хүүхдэд зориулан “Kids taxi”, эмэгтэйчүүдэд  “Pink taxi” үйлчилгээг гаргахаар зэхэж буй аж. Хүүхдэд зориулсан таксины үйлчилгээ нь эцэг, эхчүүдийн дуудлагаар хүүхдийг хүргэж өгөх  юм байна.

Дашрамд дурдахад  “VIP taxi service” компани амралтын газар болон нисэхийн урьдчилсан захиалгат дуудлага, дуудлагын жолооч, албан уулзалт болон хуримын цуваанд үйлчлэх машины түрээсийн үйлчилгээг үзүүлж буй аж.
0 Сэтгэгдэл
Ñîíàòà áàéõààð vip uilchilgee bolchihdog ain ha ha ard tumniig huurahaa zogsoo
sonata bhda yahavdee terniigee bas VIP gehiin
Lexus GX 460 zarna. 2014 oni zagvar. 2014 oni tsoo shine mashinuud. Khar/shargal bolon tsagaan/shargal mashinuudiig yne tohirch zarna. Utas: 9999-7608.
ylgaagu adilhan tugjerhees hoish
Хамгийн их уншсан