Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
МАН-ын бүлэг уриалга гаргав

УИХ дахь МАН-ын бүлгээс сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдалд тодорхой дүгнэлт хийн уриалга гаргасан байна.

Уриалгад, Улс орны нийгэм, эдийн засаг амаргүй байгаа энэ үед эдийн засгийн голлох түншлэгч хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн өндөр, дээд хэмжээний айлчлал болох гэж байгаа нь улс төрийн хувьд ихээхэн ач холбогдолтой, улс орны эдийн засгийг сэргээх, гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үр өгөөжтэй цөөнгүй шийдвэрүүд гаргах түүхэн боломжийг олгох юм.

БНХАУ-ын дарга Ши Жинпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалд Монгол Ардын Нам ихээхэн ач холбогдол өгч, Монгол Улсад, Монголын ард түмэнд үр ашигтай, хөрш орнуудын харилцааг шинэ түвшинд гаргасан үр дүнтэй айлчлал болно гэдэгт итгэж байгаа билээ.

Монгол Ардын Нам улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө ямагт нэгэн үзүүрт сэтгэлээр хандаж ирсний хувьд хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалыг чухалчлан үзэж, хувийн болон нам, бүлэглэлийн эрх ашгаас илүүтэйгээр улс үндэстнийхээ эрх ашгийг эрхэмлэн дор бүрнээ эв нэгдэлтэй байхыг улс төрийн бүхий л намууд, төрийн бус байгууллагуудад уриалж байна.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын асуудлуудаар улс төрийн бүхий л намууд нэгдмэл байж, улс эх орныхоо эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж ажиллана гэдэгт итгэж байна.

Улс орны эдийн засгийг сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төслүүд дээр хамтран ажиллах асуудлыг улс эх орны эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэх бололцоотой, үр өгөөжтэй түүхэн айлчлал гэж Монгол Ардын Нам үзэж байна. Хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалын үеэр хэлэлцэх эдийн засгийн асуудлуудыг ил тод, нээлттэй байдлаар шийдвэрлэх ёстойг онцлон тэмдэглэе” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан