Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Залуус нэгдэж цусаа хандивлана
Жил бүрийн наймдугаар сарын 25-нд “Монголын Залуучуудын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус холбооноос энэхүү өдрийг “Нэгдье” уриан дор бүх үйл ажиллагаагаа зохион байгуулахаар болжээ.

Тэд “Залуус бид нэгдэж хүний амийг аварна”-Цусаа бэлэглэцгээе! уриалгыг дэвшүүлсэн байна.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусны нөөц 30 хувиар багасаж, эмнэлгүүдийн цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч байгаа. Өдөрт 60-100 хүн цус хандивлахад нэг өдрийн цусны хэрэгцээг хангах боломж бүрддэг. Тиймээс 1200 хүн цус хандивлаж байж энэхүү цусны нөөцийн хомсдлыг бууруулах юм. Иймд залуус нэгдэж эрдэнэт хүний амийг аврахад бага ч болов хувь нэмрээ оруулж эх орныхоо ирээдүйг хамгаалж, элэг нэгт ах дүүсийнхээ амийг аврах уриалгад нэгдэж байна. Энэхүү уриалга сошиал ертөнцөөр тарж залуу хүн бүр нэгдэнэ гэдгээ илэрхийлж share, like, RT&FV хийсэн бөгөөд урлаг соёлын одууд ч “нэгдэж” дэмжихийг уриалжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан