Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
БНСУ-д ажиллаж байгаа иргэдэд дэмжлэг үзүүлэх талаар хүсэлт гаргана
Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ-гийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар энэ сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлалын зорилго нь Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааны болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоход оршино.

Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийнэ.

Яриа хэлэлцээний үеэр иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх, БНСУ-ын виз мэдүүлэхэд Монгол Улсын иргэдээс авдаг барьцааг болиулах, БНСУ-д гэрээгээр болон хувиараа ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулахад цаашид ч анхаарч, дэмжлэг үзүүлэхийг солонгосын талд хүсэлт болгоно.

Түүнчлэн Монгол Улс, БНСУ-ын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор байгуулагдаж буй Засгийн газар хоорондын хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг зохион байгуулах, Зүүн хойд Ази, Солонгосын хойгийн өнөөгийн байдлын талаарх Монгол Улсын байр суурийг нотолж, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ хийх санаачлагын хүрээнд БНСУ-тай хамтран ажиллах, Монгол Улс бүс нутгийн олон талт яриа хэлэлцээний үйл явц, интеграцид нэгдэн орох,  Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцох зорилтыг хэрэгжүүлэхэд БНСУ-ын дэмжлэгийг авч хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцох юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан