Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Монгол улс Хятадын 8 боомтыг ашиглах эрхтэй болно

БНХАУ-ын дарга Си Жинпинь өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр ирнэ. Өмнөд хөршийн даргын төвшний дээд хэмжээний айлчлал 11 жилийн дараа манай улсад ирж буй нь энэ. Хоёр улсын Засгийн газар нийтдээ 11 гэрээ хэлэлцээр хийж байгаагаас  4 нь Зам, тээврийн яаманд харьяалагдах бөгөөд энэ дунд олон жил яригдсан Хятад улстай хийх транзит тээврийг хөгжүүлэх гэрээ, хэлцэлд эцсийн байдлаар гарын үсэг зурах гэнэ. Энэ нь манай улс далайд гарцгүй орон учраас дамжин өнгөрөх тээврийн асуудалд анхаарал хандуулж байгаагийн илрэл юм. Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. Гуравдагч зах зээлд бүтээгдэхүүн экспортлохын тулд хойд урд хоёр хөршөөрөө дамжуулан тээвэрлэхээс өөр гарцгүй юм.  Тодруулбал, Монгол Улс энэ удаагийн гэрээ хэлэлцээрийн үр дүнд БНХАУ-ын 8 боомтыг ашиглах эрх авч байгаа нь эдийн засгийн хувьд урьд өмнө байгаагүй томоохон амжилт болж байна. Түүнчлэн транзит тээвэр, төмөр замын харилцаа, далайн боомттой холбоотой гэрээ хэлцлүүдэд Зам, тээврийн сайд А.Гансүх гарын үсэг зурах юм байна. Дээрх гэрээ хэлцлүүдийг  хийснээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт маш чухал хөрөнгө оруулалт болох юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан