Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
“Аварга адуучин” найман сая төгрөг гардана
Адуучин залуусынхаа эрдэм ухааныг шалгаж тэднийг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монгол улсын аварга адуучин-2014” тэмцээнийг хоёр дахь жилдээ энэ сарын 23-нд Хүй долоо хутагт зохион байгуулна.

Энэ жилийн тэмцээн илүү хүрээгээ тэлж, зохион байгуулалт сайжирч, өмнөх жилүүдээс онцлогтой болж байгааг зохион байгуулагчид хэллээ. Уг тэмцээнд 21 аймгаас шалгарсан 21 адуучин оролцох бөгөөд энэ жил анх удаа “Аварга адуучин” цолоор шилдэг залуусыг шагнахаар болжээ. Мөн ирэх жилээс эхлэн тус тэмцээнийг эрийн гурван наадмын нэг хэсэг бүрэлдэхүүн болгож баяр наадмын 5 хоногийн хөтөлбөрт багтааж зохион байгуулахаар болсон байна. Тэмцээнд оролцогч залуус уран уургач, уран бугуйлч, уурга ташуур шүүрэх, эмнэг  хангал сургагч гэсэн төрлөөр өрсөлдөх аж. Тэргүүн байр эзэлсэн адуучин найман сая, удаах байр зургаан сая, гуравдугаар байрын эзэн  дөрвөн сая төгрөг гардах юм.  Тэмцээний үеэр урлагийн тоглолт болон хувцас загварын шоу, адуу адуучны эдлэл хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан