Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Эрдэнэцогтын цахилгаан станц барих санамж бичигт гарын үсэг зурлаа
“Эрдэнэцогт Энержи” компани “China Power Engineering Consulting Group” хооронд “Эрдэнэцогтын цахилгаан станц барих тухай” харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.

“Цагаан шонхор” компанийн Ерөнхийлөгч Ч.Энхтайван, “Манай компани ЭХЯ-наас Дорноговь аймгийн Алтан ширээ суманд Эрдэнэцогтын нүүрсний ордыг түшиглэн 600 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих зөвшөөрөл авсан. Энэ хүрээнд “China Power Engineering Consulting Group”-тэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Эрдэнэцогтын нүүрсний орд 2.4 тэрбум тоннын нөөцтэй том орд. Тиймээс бид ирээдүйд цахилгаан станцынхаа хүчин чадлыг 6000 MBт болгох зорилт тавьсан. Ингэснээр Монгол Улс эрчим хүч импортлогч орноос экспортлогч болох бүрэн боломжтой. Эхний ээлжинд бид төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд холбогдоно. Ойрын хугацаанд тус аймагт хэд хэдэн томоохон үйлдвэр ашиглалтад орох төлөвтэй байгаа. Тиймээс эхлээд дотоодынхоо хэрэгцээг хангана. Үүний дараа БНХАУ руу экспортлох тухай ярих болно. Одоо цахилгаан станц барих ТЭЗҮ-ийг “China Power Engineering Consulting Group” хийж байна. ТЭЗҮ дууссаны дараа станцыг байгуулахад шаардагдах хөрөнгийн хэмжээ тодорхой болно байх. Шаардлагатай хөрөнгийн 15 хувийг манай компани, 85 хувийг БНХАУ-ын талаас гаргана” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан