Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Шадар сайд Хятадын Хөгжлийн банкны ерөнхийлөгчтэй уулзлаа

Монгол Улсын Шадар сайд, Монгол-Хятадын Засгийн газар хооорондын комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва БНХАУ-ын Хөгжлийн банкны ерөнхийлөгч  Зин Зижег хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Зин Зиже хэлэхдээ, БНХАУ-ын Хөгжлийн банк нь улсдаа хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ хамгийн томд тооцогддог бөгөөд, 350 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн 115 улстай хамтран  ажилладаг. Монгол Улс нь манай улстай хил залгаа оршдог, олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай учраас цаашид Монголын хөгжлийн банктай хамтран ажиллах хүсэлтэй байна. Монгол-Хятадын харилцаа хамтын ажиллагаанд  та чухал үүрэг гүйцэтгэдэг учраас хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхийг  Шадар сайдаас хүссэн юм.

Тэрээр манай улсад төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Си Зиньпин даргын айлчлалыг бид түүхэн айлчлал хэмээн үзэж байна. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын Хөгжлийн банк  хооронд 162 сая.ам.долларын  гэрээнд гарын үсэг зурахаар боллоо. Энэ нь бид бүгдийн хамтын ажиллагааны эхлэл болж байна. Цаашдаа илүү ойр дотно ажиллаж, олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс нь Хятадын Тянь-Жин  боомтод арван га газартай болсон. Энэ боомтын бүтээн байгуулалт дээр хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэхийг Шадар сайд Д.Тэрбишдагва Хятадын Хөгжлийн банкны ерөнхийлөгчөөс хүслээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан