Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Хүүхдийн минь өмчлөх эрхтэй газрыг өгнө биз дээ, дарга аа

Монгол Улсын иргэнд га­зар өмчлүүлэх тухай хуу­лийн хэрэгжилтийг хангах, нийслэлийн газар өмчлөх ажлыг эрчимжүүлэхээр Нийс­лэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүх­баатар, Налайх, Багануур, Багахангай гэсэн дүүрэгт харьяалагдах 15309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний газар өмчлүүлэхээр болсон билээ. Эдгээр 52 байршлаас эхний ээл­жид 20-ийг нь хаягжуулан, зургийг нь гаргасан. Гэхдээ одоогийн байдлаар Хан-Уул, Сон­гино­хайрхан, Баянзүрх, Багануур, Багахангай дүүрэгт таван байршилд 1524 га газар  өмчлүүлэхээр 281440 нийслэлд бүртгэлтэй иргэнийг цахимаар бүрт­гэж, тэдний 14954 иргэ­нийг автомат үйлдлээр сонгож, га­зар өмчлүүлэхээр болоод байгаа.

Одоогоор сонгогдоод буй 14954 иргэн нь өөрсдийн иргэ­ний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбараа нота­риатаар батлуулаад харьяа дүү­рэгтээ заасан газар очиж бүрт­­­­­­­­­­­­гүүлээд, www.umch.ub.gov.mn хуудсанд хандан өөрийн байршилд сонгогдсон ка­дастрын компаниар газрын­хаа зургийг авахуулаад, өмч­лөх гэрчилгээгээ гардах нь. Баянзүрх болон Багахангай, Бага­нуур дүүрэгт газар өмчлөх эрхтэй болсон иргэд Баянзүрх дүүргийн Иргэний танхимд очиж бүртгүүлэх нь. Ингээд тус бүртгэлийн газар очлоо.
Газар өмчлөх эрхтэй иргэд бүртгэлдээ хойрго хандаж байна

Хэдийгээр бүртгэл эхлээд /өчигдөр/ таван өдөр болж байгаа ч энд бүртгүүлэх ёстой иргэдийн 25 хувь нь бүртгүүлээд байгаа гэдгийг бүртгэлийн ажилтнууд хэлж байлаа. Газар өмчлөхөөр сонгогдсон иргэдийн гар утас болон цахим шуудангаар нь сонгогдсон гэдгийг нь хэлсэн учраас иргэд мэдээгүй гэх зүйлгүй гэж байсан. Бүртгэл ажлын 10 хоногт явагдах учраас үлдсэн хугацаанд нь иргэд амжиж бүртгэлээ хийлгэхгүй бол газар өмчлөх эрхийг нь устгана хэмээн журамд заажээ.

Баянзүрх дүүрэгт ажиллаж байгаа бүртгэлийн салбарт ноцтой зөрчил гараагүй ч журамд нийцэхгүй зүйл гарсныг хэлсэн. Журмаар бол нийслэлд 2013 оны тавдугаар сарын 30-наас хойш шилжин ирсэн иргэдийг хасна гэсэн. Гэвч энэ хугацаанаас хойш төрсөн хүүхдээ нийслэлийн харьяалал бүхий аав, ээж нь бүртгүүлж, сонгогдсон нь хасагдах шалтгаан болж байгаа юм. Тэдгээр хүүхэд нь нийслэлд төрсөн, нийслэлийн унаган иргэн учраас газар өмчлөх эрхтэй. Тус дүүрэгт ийм асуудал хэд хэд гарсан ч нийслэлээс хэрхэх талаар тодорхой шийд өгөөгүй учраас бүртгэлийнхэн түр буцаасан аж.
Ингээд тус бүртгэлийн газраар үйлчлүүлсэн хоёр хүний сэтгэгдлийг сонслоо.

Д.Эрдэнэтуяа: Би бүрт­гэл эхэлснээс гурван өдрийн дараа охинтойгоо бүрт­гүүлсэн. Бүртгэл дууссаны да­раа миний утсанд та га­зар өмчлөх эрхтэй боллоо гэсэн мессеж ирснээр Бага­хангай дүүрэгт газартай бол­лоо.  Харин охин маань сонгог­доогүй. Охиноо дараагийн байршлуудад бүртгүүлнэ. Ер нь, нийслэлийн газар өмч­лөөгүй иргэд бүгд газартай болох учраас эхний удаа сонгогдоогүй ч дараагийн удаа сонгогдох боломжтой юм билээ. Бүрдүүлэх мате­риал ч гайгүй. Иргэний үнэм­лэхээ нотариатаар батлуулаад л ирэхэд болох юм байна. Тэгээд бас кадастрын сонгогдсон компаниуд нь зах зээлийн үнээс доогуур өртгөөр зураг гаргаж өгнө гэнэ.
Б.Цэрэндолгор: Гэр бүлийнхнээсээ ганцхан би л бүртгүүлсэн. Ойрын өдрүүдэд хөдөө явсан учраас утсанд мессеж ирээгүй. Хүүхэд маань л интернэт рүү орж үзээд сонгогдсон байна гэдгийг хэлсэн. Баянзүрх дүүргийн Улиастайн Хожуулын аманд газар авлаа.

2013 оны тавдугаар сарын 30-наас хойш нийслэлд төрсөн иргэдэд газар өмчлүүлнэ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурал өчигдөр болж газар цахимаар өмчлөх үйл явцын талаар хэлэлцлээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат газар олголтын үйл явцыг танилцуулсан. Тэрээр “Газар олголт журмын дагуу явж байгаа ч хэд хэдэн хүндрэл гарсныг дуулгалаа. Тэр нь цахимаар хүсэлт гаргасан иргэдийн жагсаалтад Монгол Улсын иргэнд өгдөг бичиглэл бүхий регистрийн дугаартай боловч гадаад нэртэй иргэн сонгогдсон байна. Эдгээр иргэний овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, оршин суугаа хаяг зэргийг үнэн зөв бөглөсөн эсэхийг газар өмчлөлийн цахим систем хянах боломжгүй байна. Тиймээс хүсэлт гаргасан иргэдийн регистрийн дугаа­раар холбогдох мэдээллийг Улсын бүртгэлийн газрын мэдээллийн сангаас авто­матаар шүүж, хянадаг байхаар холбох хэрэгтэй байна. Тиймээс Улсын бүртгэлийн мэдээллийн санд холбогдож мэдээлэл авах эрхтэй байгууллагын жагсаалтад НӨХГ-ыг оруулахаар Хууль зүйн яаманд хүсэлт тавьсан ч боломжгүй гэдгийг хэлсэн” гэлээ. Энэ асуудлаар “Үндэсний дата төв” ТӨҮГ, Тагнуулын ерөнхий газрын харьяа Кибер аюулгүй байдлын газар, Төрийн нууцлалын хэлтэс, Улсын бүртгэлийн газарт тус тус бичиг хүргүүлсэн ч 2013 оны тавдугаар сарын 30-ны байдлаар нийслэлд бүртгэлтэй байсан эсэх мэдээллийг л шүүх боломж олгож. Бусад мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарах учраас боломжгүй гэжээ.

Дээрх бо­лом­­жийн дагуу заасан хуга­цаанаас хойш нийслэлд шилжин ирсэн иргэдийг жагсаалтаас хасч байгаа ч 2013 оны тавдугаар сарын 30-наас хойш нийслэлд төр­сөн 365 хүүхэд эцэг, эхийн хаяг, мэдээллээр бүртгэсэн байна. Тиймээс удирдлагын зөв­лөлөөр энэ асуудлыг хэлэл­цэн Нийслэлийн ИТХ-д эдгээр хүүхдэд газар өмчлөх эрх олгох хүсэлт гаргана гэд­гээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэлсэн. Түүний утсанд олон хүн энэ асуудлаар хандаж, нэгэн эмэг­тэйгээс “Хүүгийн минь өмч­лөх газрыг өгнө биз дээ, дарга аа” гэсэн мессеж ирсэн гэдгийг хэлсэн. Мөн тэрээр иргэд нийслэлийн утаа­наас зугтаж байгаа уч­раас алслагдсан дүүрэгт га­зар сонгосон байна. Тиймээс дэд бүтцийн асуудлыг алслагдсан дүүргүүдээс эхлэн шийдэх ёстой гэдгээ хэллээ. Ингэх­дээ нийслэлийн төсөв бо­лон гадаадын хөрөнгө оруу­­­лалтаар шийдэхээр болов.

Ш.Төмөрбаатар: Алслагдсан байршлуудын дэд бүтцийг эхлээд шийднэ

НӨХГ-ын дарга Ш.Төмөрбаатараас дараах асуултад хариу авлаа.

-Газар өмчилсөн иргэ­дийн хашааг нэгдсэн журмаар нийслэлээс барьж өгөх үү?
-Хашааг нь барьж өгөхгүй. Эргэлтийн цэгийг нь тогтоож өгөөд, газрын бичгийг нь олгоно. Эргэлтийн цэг гэдэг нь энэ газар таных гэдгийг тогтоож өгнө гэсэн үг. Харин зам, дэд бүтцийн асуудал мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийг нийслэлээс шийдэж өгнө. Багануур, Багахангай гэсэн алслагдсан дүүргийн дэд бүтцийг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэнэ. Харин ойрын байршлуудыг концесс, гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хөрөнгө оруулалт гээд бүхий л боломжтой хувилбаруудаа ашиглаад явуулна.

-Гадаад иргэд газар өмчлөхөөр сонгогдсон байгаа. Тэднийг хасах уу?
-Иргэдийг анх бүртгэхдээ Монгол Улсын иргэдэд олгодог регистрийн дугаараар нь бүртгэсэн учраас гадаад нэртэй ч Монгол Улсын харьяалалтай иргэдийг бүртгэсэн байгаа. Хоёр улсын давхар харьяалал хэн нэгэнд олгодоггүй учраас Монгол Улсын харьяалал бүхий иргэд газар өмчлөх эрхтэй.

-Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар газар өмчлөх хэдэн иргэн байгаа вэ?
-Нийслэлийн нэг сая 100 мянган иргэн байгаа. Тэдний 93 мянга гаруй иргэн нь газар өмчилсөн. Үлдсэн иргэдэд яг энэ журмаар газар өмчлүүлнэ. Гэхдээ нийслэлд жилдээ 40 орчим хүүхэд шинээр төрж байгаа.
0 Сэтгэгдэл
хуулиа л 2013оны 05сарын 30 л гэсэн бол түүнийгээ дагах л хэрэгтэй, хүүхэд тэгээд ч одоо эцэг эхийн халамжинд байхад харин хөдөө гадаанаас ирсэн 2013,05,30-наас хойш УБ-ын иргэн бсон газаргүй иргэд бас л хүншүүдээ гээд барьцах асуудал гарна шүү дээ
Huuhdiig 18 nas, yadaj 16 nas hureheer ni gazar omchluuleh heregtei. Hun ooroo songolt hiij chadah mon ooriin gesen ger bultei boloh nasand hureheer ni gazar omchluuleh heregtei. Tegehgui bol etseg eh ni olon gazar avaad zarj ureed huuhed ni nasand hurehed ayagui bol yu ch ugui baina. Irgenii unemlehee avsanii daraa omchluuleh heregtei. Huuliig buruu heregjuulj baina gej uzej baina. Uuliin amiig ter chigeer ni avsan hu,uusiin hiij baigaa ajil baihdaa.
Хамгийн их уншсан