Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Үндэсний үйлдвэрлэгчид хоёр хөршийн айлчлалын яриа хэлэлцээрт багтахыг хүсэв
Таван жилийн дараа гэхэд үндэсний үйлдвэрлэгчид есөн их наяд төгрөг бий болгоно хэмээн Засгийн газраас мэдэгдэж байсан. Энэхүү төсөөлөл нь Чингис бондын хөрөнгөөс хэрэгжих 888 төсөлд суурилсан бөгөөд нийт 7.3 их наяд төгрөгийн санхүүжилттэй томоохон төсөл юм. Харин өнөөдрийн байдлаар 4.2 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг үндэсний үйлдвэрлэгчид арилжааны банкинд гаргаад байна. Гэсэн ч батлан даалт, барьцаа хөрөнгийн асуудлаас үүдэн таван тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт гаргасан үйлдвэр эрхлэгчийн хүсэлтийг харьяа яам хоёр тэрбум болтол нь танаж, банк түүнийг нь 750 сая төгрөг болтол нь бууруулсан тохиолдол эхнээсээ гарсан юм. Улмаар үйлдвэрлэгчид танагдсан мөнгийг авах хэцүү, байх хэцүү болчихоод байна хэмээн дуу хоолойгоо хүргэсэн ч өнөөдөр дээрх асуудал шийдэгдээгүй байна. Тиймээс энэхүү асуудлын талаар болон үндэсний үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, хоёр хөршийн тэргүүн манай улсад айлчилж байгаатай холбогдуулан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид дахин шийдвэр гаргах түвшнийхэнд хандлаа.
“Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан хурлын үеэр тус байгууллагын зүгээс “Манай мөнхийн хөрш хоёр гүрний удирдагч Монголд айлчлан ирж буй түүхэн үеийг ашиглан Монголын эдийн засаг, экспортыг дэмжих зорилгоор монголд үйлдвэрлэгдсэн хөнгөн үйлдвэрийн (оёдол, сүлжмэл, ноос ноолуур зэрэг) болон бусад бүтээгдэхүүнийг хоёр хөрш оронд нийлүүлэхэд гаалийн татвараас тодорхой хугацаанд хөнгөлж өгөхийг Монголын үйлдвэрлэл эрхлэгч бид хүсч байгаагаа төрийн гурван өндөрлөгтөө уламжилж цааш нь холбогдох хүмүүсээр нь дамжуулан ажил хэрэг болгохыг уриалж байна” гэсэн юм.
Харин дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах ямар боломж байгааг болон оёдлын салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар “Эксклиусив” оёдлын үйлдвэрийн захирал, “Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Майцэцэгээс тодрууллаа.
-Дотоодын бүтээгдэхүүнийг экспортод гаргах хэр боломжтой гэж үзэж байна?
-1990-ээд он гараад ганзагын наймаачид их болсон. Одоо тэднээс өөрийн гэсэн бизнестэй болсон, мөн шийдвэр гаргах хэмжээнд хүрч ажиллаж байгаа олон хүн бий. Гэвч өнөөдөр хуучны ганзагын наймааны үе давтагдахгүй гэх газаргүй цаг үе болсон гэж бид харж байна. Өөрөөр хэлбэл, ганзагын наймаа гэдэг зүйлийг өнөөдөр хоёр улсын хэлэлцээрийн түвшинд хийж хэрэгжүүлэх боломжтой. Учир нь манай хойд хөрш худалдааны хориг арга хэмжээ авснаар экспортын бараа бүтээгдэхүүний асар том орон зай гарлаа. Тэгэхээр бид тэрхүү орон зайн өчүүхэн бага хувийг ч гэсэн нөхөх боломжтой юм.
-Үндэсний үйлдвэрлэгчид дотооддоо асуудлаа шийдвэрлэж чадаагүй байна шүү дээ. Жишээ нь, та бүхний ярьсан санхүүжилт, зээлийн асуудал байна. Ийм тохиолдолд шууд л хоёр хөршийн зах зээлд нэвтэрнэ гэхээр нэг л хий, хоосон сонсогдож байна?
-Нэгдүгээрт, бидэнд байгаа зүйл нь газарзүйн байршил. Хоёрдугаарт, бидэнд боловсон хүчин бий. Харин бонд бол жинхэнэ утгаараа үйлдвэрлэгчдийг дэмжих хөтөлбөр болж чадсан. Гэхдээ санхүүжилтээ өгөх болохоороо арилжааны банкаар дамжиж байгаа нь маш буруу үзэгдэл. Яагаад гэхээр арилжааны банк хувийн хэвшил учраас хүний мөнгийг үнэгүйдүүлдэг, өөрсдөө эрсдэл үүрч байгаа нэрийдлээр бага мөнгө өгөхийг эрмэлздэг. Бидний хүссэн мөнгөн дүнг ч хассан. Энэ нь дөрвөн дугуйгаар явдаг машинд нэг дугуй хийчихээд яв гэж байгаатай адил. Гэхдээ бид юм хийж бүтээхийг хүсвэл юунд хүрч, ямар ашигтай ажиллаж болдгийг батлахыг хүсээд ажлаа хийсээр байгаа. Өнгөрсөн долдугаар сард гэхэд л Европын зах зээлд гурван тэрбум төгрөгийн бараа нийлүүлэхээр гэрээ хийж чадсан.
-Ямар төрлийн бараа бүтээгдэхүүн гаргах гэрээ вэ?
-Сунадаг материалаар богино цамц, дотуур өмд болон куртик хийж, нийлүүлэх гэрээ. Ер нь бид куртик үйлдвэрлэх тал дээр түлхүү анхаарч байгаа. Учир нь куртик үйлдвэрлэж чадах Хятад, Канад, Монгол гэсэн гурван улс л байдаг. Яагаад гэхээр, куртик үйлдвэрлэх стандартад хамгийн их нөлөөлдөг зүйл нь цаг агаар. Том брэндийг харвал дийлэнх нь урд хөршид захиалгаар хийлгэсэн байдаг. Тиймээс бид тэрхүү захиалгыг авахыг эрмэлзэж байна. Ядаж, Эрхүүгийн нэг мужийг хангахад л манай дотоодын үйлдвэрүүд сэргээд ирнэ. Угаасаа бид түүнээс цааш хангах хэмжээнд томроогүй.
-Бүтээгдэхүүн үйлдвэрлэх бараа материалын гаалийн татвар ямар байгаа вэ?
-Энэ бол анхаарах хэрэгтэй асуудал. Татвараа хөнгөлж чадахгүй юм гэхэд хяналтаа сайжруулах хэрэгтэй. Гаднаас орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүнүүд ямар ч хяналтгүй зүгээр л ороод ирдэг. Гэтэл бид тэр зүгээр л ороод ирсэн бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэхийн тулд алхам тутамдаа нэмүү өртөгтэй тулгарч байна. Адаглаад түрээсийн мөнгө төлж, худалдагч ажиллуулж байгаа шүү дээ. Харин өнөөдөр валютын ханш өссөнд жишээ нь бид баярлаж байна. Импортын барааны үнэ нэмэгдэж, дотоодын бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй байгаа нь таатай боломж.
Таван жилийн дараа гэхэд үндэсний үйлдвэрлэгчид есөн их наяд төгрөг бий болгоно хэмээн Засгийн газраас мэдэгдэж байсан. Энэхүү төсөөлөл нь Чингис бондын хөрөнгөөс хэрэгжих 888 төсөлд суурилсан бөгөөд нийт 7.3 их наяд төгрөгийн санхүүжилттэй томоохон төсөл юм. Харин өнөөдрийн байдлаар 4.2 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг үндэсний үйлдвэрлэгчид арилжааны банкинд гаргаад байна. Гэсэн ч батлан даалт, барьцаа хөрөнгийн асуудлаас үүдэн таван тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт гаргасан үйлдвэр эрхлэгчийн хүсэлтийг харьяа яам хоёр тэрбум болтол нь танаж, банк түүнийг нь 750 сая төгрөг болтол нь бууруулсан тохиолдол эхнээсээ гарсан юм. Улмаар үйлдвэрлэгчид танагдсан мөнгийг авах хэцүү, байх хэцүү болчихоод байна хэмээн дуу хоолойгоо хүргэсэн ч өнөөдөр дээрх асуудал шийдэгдээгүй байна. Тиймээс энэхүү асуудлын талаар болон үндэсний үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, хоёр хөршийн тэргүүн манай улсад айлчилж байгаатай холбогдуулан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид дахин шийдвэр гаргах түвшнийхэнд хандлаа. Европын холбооны улсаас гурван тэрбум төгрөгийн
захиалга авсан

0 Сэтгэгдэл