10 хоногийн хугацаанд автомашины улсын
дугаарын сүүлийн тоогоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтын
үеэр иргэд 500 төгрөгийн тасалбараар тухайн өдөртөө Нийслэлийн Тээврийн
газартай гэрээний дагуу ажилладаг нийтийн тээврийн том, жижиг автобус,
микро автобус, төмөр замын RAILBUS-аар хэдэн ч удаа сэлгэлт хийж зорчих
шинэ үйлчилгээг Хотын захиргаанаас иргэддээ санал болгож байгаа юм.
Эхний ээлжинд 10 хоногийн хугацаанд хэрэгжүүлэх энэ ажилтай
холбогдуулан нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Засаг даргын орлогч
нар нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг автобусны компаниудын
ажилтнуудтай уулзлаа. Туршилтаар хэрэгжүүлж буй энэ үйлчилгээ Автобусны
компаниудад багагүй алдагдалтай ч нийслэлийн Засаг даргын санаачилгыг
дэмжиж 1,8 тэрбум төгрөгийн зардлыг өөрсдөө хариуцаж, шатахууны зардал
болох 1,3 тэрбум төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс
гаргахаар болсон. Тиймээс нийслэлийн Засаг дарга “Эрдэм транс” ХХК-ийн
ажилтнуудтай уулзаж талархал илэрхийлсэн юм. Тэрээр “Нийслэлийн нийтийн
тээврийг шинэ шатанд гаргах гэж буй энэ үйлчилгээг дэмжиж, алдагдлыг
тооцохгүйгээр бидэнтэй хамтран ажиллаж байгаа та бүхэнд нийслэлчүүдийн
нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Та бүхэн тогтсон цагийн хуваарийн
дагуу аюулгүй байдлаа ханган, соёлтой, найрсаг үйлчилгээг иргэдэд
үзүүлэхийг хүсье” гэлээ. Үүний дараа “Эрдэм транс” ХХК-ийн эхний
чиглэлийн автобусаар зорчиж, иргэдтэй уулзсан юм.
Нийтийн тээврийн
шинэ үйлчилгээг туршилтаар хэрэгжүүлж буй “Эрдэм транс” ХХК нь 8 чиглэлд
85 автобусыг үйлчилгээнд гаргасан байна. Иргэд өнөөдөр автобусны буудал
болон автобус дотроос цэнхэр өнгийн 500 төгрөгийн билетийг авч, өдрийн
турш нийтийн тээврийн бүх хэрэгсэл,төмөр замын RAILBUS-аар зорчих
боломжтой. Автобусууд тогтсон цагийн хуваарийн дагуу буюу чиглэлээсээ
хамаарч 2-7 минутын зайтай иргэдэд үйлчилнэ. Энэ үеэр нийтийн тээврийн
үйлчилгээний талаар иргэдээс санал хүсэлт авна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Хотын дарга нийтийн тээврийг сонгож үйлчлүүлэхийг уриалав
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар
Нийслэлийн Тээврийн газар, Том оврын автобусны компани, хувийн
хэвшлийнхэнтэй хамтарч, иргэдэд цагийн хуваарийн дагуу нэг тасалбараар
өдрийн турш үйлчлэх нийтийн тээврийн шинэ үйлчилгээ өнөөдөр эхэллээ.
0 Сэтгэгдэл
























