Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
2011 оноос хойшхи бүх шүүх хурлын бичлэгийг үзэх боломжтой гэв

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ээлжит мэдээллээ хийлээ. Энэ удаа шүүхийн ил тод нээлттэй байдлын талаар авч хэрэгжүүлж буй ажлынхаа талаар тайлагнасан юм. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзоригоос зарим зүйлийг тодрууллаа.  

-Шүүхийн хурлын бич­лэ­гийг архивладаг бол­­сон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Шүүхүүдэд шүүх хурал­дааны дуу дүрс бичиж архивлах төхөөрөмж суури­луулсан. Ингэснээр хурлын тэмдэглэл үнэн зөв гарах, хуралдааны ил тод нээлттэй байх зарчим хангагдаж байгаа юм. Хэргийн оролцогчид болон иргэд хэдийд ч танилцах боломжтой. Орон нутагт нээлттэй шүүх хурлын танхим байхгүй ч үүдэнд нь хуралдааны бичлэгийг дэлгэцээр харуулдаг болсон. Бидэнд шүүх хурлын бичлэгийн архивын сан бүрдсэн учраас олны анхаарал татсан шүүх хурлын шийдвэрийн талаар долоо хоног бүр мэдээлж байхаар болсон. Тухайлбал, энэ долоо хоногт Ц.Батын шүүх хурлын бичлэгийг архивын сандаа байршуулсан.
Иргэд үзээд өөр өөрийнхөөрөө үнэлж дүгнэх боломжтой.

-Хаанаас үзэж болох вэ?
-shuuh.mn цахим хуудаснаас үзэж болно. Уг санд 2011 оноос хойшхи нийт анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг байршуулсан. Нийтдээ 100 мянга гаруй шийдвэр байршаад байгаа. Гэхдээ хувь хүн, байгууллага төрийн нууцтай холбоотой шийдвэрээс бусдыг татаж авах боломжтой. shuuh.mn цахим сан ажиллуулсан нь шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод байлгах, эрдэмтэн багш, судлаач, хуульчдад судалгааны ажил хийх, оюутан сурагчдад гарын авлага болгох, хуулийг нэг мөр, зөв хэрэглэх, жишиг тогтоох зориглотой.
Харин санхүү, гадаад харилцаа гэхчлэн бусад мэдээлэл, өдөр тутмын мэдээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judocouncil.mn сайтаас авч болно. Мэдээж цахим хуудсуудад шинэчлэн зохион байгуулагдсан шүүхийн байрлал, вэб хаяг, утас факс гэх бүх мэдээлэл байгаа.

-Шүүгчийн сонгон шалгаруулалтыг мөн цахимаар явуулдаг болсон биз дээ?
-Шүүгчийн сонгон шалга­руу­­лалтыг цахим системд нэвтрүүлсэн. Нэр дэвшигч шалгалт өгөх, дүгнүүлэх, дүнгээ харах бүх үйл явц цахимаар явагдаж байгаа. Нэр дэвшигчийн материалыг мэргэжлийн хорооны гишүүн дүгнэхэд тухайн нэр дэвшигч хэн бэ гэдэг нь мэдэгдэхгүй. Нэр нь кодлогдсон байдаг.  Тэгэхээр шүүгчийн сонгон шалгаруулалтад хэн сайн хийсэн нь өндөр оноо авч шалгарна.
Энэ системээр 2014 оны гуравдугаар сараас зургадугаар сарын хооронд 403 нэр дэвшигчдээс 11 ээлжийн 58 удаагийн шал­галтыг амжилттай явууллаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан