Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
БНСУ-ын гадаад хэргийн сайд манай улсад айлчилж байна
Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ Монгол Улсад айлчлал хийж байна.
Тэрээр өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийх юм. Яриа хэлэлцээний үеэр Монгол Улс, БНСУ-ын Иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд зорчих нөхцлийг улам бүр хөнгөвчлөх, Зүүн хойд Ази, Солонгосын хойгийн өнөөгийн байдлын талаарх Монгол Улсын байр суурийг нотолж, ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ хийх санаачилга болон БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дэвшүүлсэн Евроазийн хамтын ажиллагааны санаачилгын хүрээнд хамтран ажиллах, Монгол Улс АПЕК-ийн гишүүн, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцох зорилтыг хэрэгжүүлэхэд БНСУ-ын дэмжлэгийг авч хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцох юм байна.
Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ Монгол Улсад айлчлал хийж байна.Тэрээр өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийх юм. Яриа хэлэлцээний үеэр Монгол Улс, БНСУ-ын Иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд зорчих нөхцлийг улам бүр хөнгөвчлөх, Зүүн хойд Ази, Солонгосын хойгийн өнөөгийн байдлын талаарх Монгол Улсын байр суурийг нотолж, ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ хийх санаачилга болон БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дэвшүүлсэн Евроазийн хамтын ажиллагааны санаачилгын хүрээнд хамтран ажиллах, Монгол Улс АПЕК-ийн гишүүн, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцох зорилтыг хэрэгжүүлэхэд БНСУ-ын дэмжлэгийг авч хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцох юм байна.
0 Сэтгэгдэл























