Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
ЦЕГ-ын дарга С. Баатаржавт Тэргүүн комиссар цол олгов

Ерөнхий сайдын захирамжаар ЦЕГ-ын дарга С. Баатаржавт Тэргүүн комиссар цол олгосныг Хуульзүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр гардуулан өглөө.

Энэ үеэр ЦЕГ-ын дарга С.Баатаржав, "Монгол төрийн өмнө хүлээсэн энэхүү хариуцлагатай үүргийг гүйцэтгэхдээ иргэдийнхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн хуулийг дээдлэн сахиж, эрхзүйн болон цагдаагийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Хуулийн засаглал, ухаалаг төрийн зарчим, төрийн болон албан тушаалтны хариуцлага хүлээлгэх тогтолцоог боловсронгуй болгон хөгжүүлэн бэхжүүлэхэд цагдаагийн алба хаагчид идэвх, санаачлагатай оролцож ажиллана. Цагдаагийн байгууллага нь иргэндээ үйлчилдэг, хууль ёсыг дээдлэн хүндэтгэж, мэргэжлийн өндөр ур чадвартай байж, соёлтой харьцаа сахилга ёсзүйг эрхэмлэн ажиллах болно. Монгол төрийн мэлмий бат орших болтугай" гэв.

С.Баатаржав нь Завхан аймгийн уугуул, цагдаагийн байгууллагад 1985 оноос хойш 29 дэх жилдээ ажиллаж байгаа аж. Тэрбээр анх Төв аймгийн Цагдан сэргийлэх хэлтсийн мөрдөн байцаагчаар ажлаа эхэлж, улмаар тус хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт эрүүгийн ахлах төлөөлөгч, тасгийн даргаар дэвшин ажиллаж байжээ.

Энэ хугацаанд ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын академид хоёр удаа мэргэжил дээшлүүлэн суралцаж, ЦЕГ-ын Хяналт шалгалтын тусгай тасагт ажиллаж байгаад Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдсон юм.

Дараа нь НЦГ, УМБГ, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын албыг тус тус хашиж байгаад өнгөрсөн оны долдугаар сард ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын албанд томилогдсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан