Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Дорноговь аймаг хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ

Энэ жил Монгол улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой тохиож байгаа билээ.

Ойн хүрээнд Монгол, Орос, Хятадын олон улсын эдийн засгийн форум саяхан Эрээн хотноо зохион байгуулагдаж форумд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг оролцож Эрээн хотын аялал жуулчлалын газартай хил орчимд 7 хүртэл хоногоор аялал зохион байгуулах гэрээг үзэглэжээ.

Энэхүү аялалын эхлэл болгож өнгөрөгч амралтын өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотын орлогч дарга Саранчимэг тэргүүтэй албаны төлөөлөгчид болон 40 гаруй жуулчид Замын-Үүд-Сайншанд-Хамарын хийд гэсэн маршрутаар цайны замын аялалаар өнгөрөгч амралтын өдөр хүрэлцэн ирлээ. БНХАУ-ын Эрээн хотод жилдээ нэг сая дотоодын жуулчин ирдэг байна. Тэрхүү жуулчны урсгалыг Монгол руу татсанаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна орон нутгаа сурталчлах, хөгжүүлэх боломж нээгдэх юм.

Аялал жуулчлалыг хөгжүүлсэнээр аймаг орон нутгийн төрийн байгууллагуудаас гадна хувийн хэвшил аялал жуулчлалын компаниудын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, ашиг оролого нэмэгдэх ач холбогдолтой юм. - See more at: http://zasag.mn/m/dornogovi/view/6460#sthash.XnG3Pcow.dpuf
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан